Галсангийн Батсүх

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.