Гадаад харилцааны шинжээч

Нээлтийн огноо: 2022-08-22
Хаалтын огноо: 2022-08-31 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гадаад харилцааны шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гадаад харилцааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оролцогч талуудтай хийх хурал, уулзалт зохион байгуулахад Гадаад харилцааны Ерөнхий зөвлөхөд дэмжлэг үзүүлэх
  • Харилцагч талууд, бизнесийн түншүүдтэй шинээр харилцаа тогтоох, харилцаагаа бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах
  • Тусгай төсөл хөтөлбөрүүд болон шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй харилцах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажилболон зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлэх;
  • Шаардлагатай тохиолдолд бизнесийн дотооддоо болон оролцогч талуудад зориулсан мэдээ, тайлан боловсруулах зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд компанийн харилцагч талуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааны стратегийг боловсруулахад хувь нэмэр оруулах
  • Дотоод болон оролцогч талуудын харилцааг бизнесийн стратегитэй уялдуулж зохион байгуулах
  • ОТ уурхайн талбарт зохион байгуулагдах компанийн ёслол арга хэмжээг зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх
  • Ажлын байрандаа аюулгүй ажиллагааны манлайлагч байх;
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ “Бидний ажиллах арга барил” болон компанийн заавал дагаж мөрдөх шаардлагатай бусад стандартад нийцүүлэх;
  • Гадаад харилцааны багийн ажлын хүрээний бусад зарим ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Олон улсын харилцаа, Олон нийтийн харилцаа, Мэдээлэл харилцаа холбоо, Бизнес эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи, Монгол хэлний өндөр мэдлэг ур чадвартай;
  • Харилцааны болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • Задлан шинжлэх болон шүүмжлэлт сэтгэлгээтэй байх
  • Дээд зэргийн хувийн зохион байгуулалт, төлөвлөх ур чадвартай байх, ажлын өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй байх;
  • Арга хэмжээ, төсөл хөтөлбөр зохион байгуулж байсан туршлагатай байх
  • Ажлын нууцлалыг тусгай зааварчилгаа удирдамжгүйгээр гүйцэтгэх чадвартай байх;
  • Компьютер технологийн ур чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.