Гадаад ажилтан, иргэн харъяатын асуудал хариуцсан зөвлөх

Нээлтийн огноо: 2023-05-22
Хаалтын огноо: 2023-06-05 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Бизнес түншлэлийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Гадаад ажилтан, иргэн харъяатын асуудал хариуцсан зөвлөх aжлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтны зорилго нь Оюу толгой компанид богино хугацаанд ажил хэргийн зорилгоор ирж буй зочдод бизнес ангиллын виз авч өгөх ажлыг хариуцах, компанийн болон гэрээт компаниудын гадаад ажилтнуудын Монгол улсад хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл, гэр бүлийн гишүүдийн оршин суух зөвшөөрөл авах, тэдгээр зөвшөөрлүүдийн сунгах ажилд оролцох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна, хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журмын дагуу үйлчилгээ, дэмжлэгийг үр дүнтэй, тууштай хүргэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Визийн зохицуулалт
  • Оюу Толгой компанид ажил хэргийн зорилгоор зочлох хүсэлтүүдийг хүлээн авч, хянах, тохирох визийн ангиллыг санал болгох
  • Ажил хэргийн буюу бизнес визийн материалуудыг бүрдүүлж, Гадаадын Иргэн Харьяатын газрын системд оруулж визийн зөвшөөрөл хүсэх
  • Гадаадын Иргэн Харьяатын газраас олгосон зөвшөөрлийн дагуу компанийн урилга захиа бэлдэж, зааварчилгааны хамт хүсэлт гаргасан ажилтанд өгөх
  • Монгол улсад визгүй зорчих орноос ирэх зочдод компанийн урилга захиа гаргаж өгөх
  • Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаад ажилтнуудад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл, визийн зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтуудыг орчуулах, холбогдох байгууллагуудад зөвшөөрлийн хүсэлтүүдийг гаргах, урилга явуулах
  • Шинээр ирж буй ажилтнуудын нислэг захиалгыг системд үүсгэх, батлуулах
  • Шинээр ирж буй ажилтнуудад хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авах /эрүүл мэндийн үзлэгт оруулах, хурууны хээ өгөх, оршин суугаа газрын тодорхойлолт авах, материалуудыг бэлдэж системд оруулах, холбогдох газруудад хүргэж өгөх/
  • Хөдөлмөрийн гэрээ, виз цуцлах, виз сунгах зэрэг баримт бичгийг бэлтгэх, сунгах
  • Зөвшөөрөл авахтай холбоотой зардлуудыг урьдчилан батлуулж, гарсан зардлуудыг хаах
  • Визтэй холбоотой сар тутмын тайлан гаргах, холбогдох багуудад өгөх
  • Гадаад ажилтнуудад цагдаагийн тодорхойлолт авч өгөх ажлыг хариуцах

Тавигдах шаардлагууд

  • Хүний нөөц эсвэл Бизнесийн удирдлага эсвэл гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой мэргэшлийн чиглэлээр баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол, Англи хэлний харилцааны өндөр ур чадвартай байх
  • Хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, тасралтгүй сайжруулах чадвартай байх
  • MS Word, Excel болон бусад шаардлагатай программ дээр компьютерын ахисан түвшний мэдлэгтэй
  • Тайлан бэлтгэх өндөр чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.