Гагнуурын сургагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурын сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн бодлого журам, багийн зорилт төлөвлөгөөний хүрээнд Оюу толгой уурхай дахь дадлагажигчоюутны сургалт болон гагнуурын мэргэжлийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, шаардагдах чадамжийг олгоход оршино.

Үүрэг даалгавар

  • Дадлагажигч оюутнууд болон гагнуурчдад шаардлагатай чадамжийн сургалтуудыг олон улсын сургалтын стандартын дагуу боловсруулж явуулна.
  • Үйл ажиллагааны төлөвлөлтийн багуудтай хамтран ажиллаж, танхимын ба ажлын байрны сургалт дадлагыг төлөвлөн зохион байгуулж, холбогдох үнэлгээнүүдийг хийнэ.
  • Оюу толгойн үйл ажиллагаа, бизнесийн хэрэгцээ шаардлага, дэвшилтэт техник технологийн хүрээнд цахилгааны сургалтын зорилго, хөтөлбөрийн агуулгыг сайжруулж шинэчлэнэ.
  • Ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалт үнэлгээний загварчлал, арга хэрэгслийг тодорхойлж, орчин үеийн мэдээллийн технологи болон системүүдийг өргөн ашиглана.
  • Явуулсан сургалт бүрийн бүртгэл, үнэлгээний хуудсыг баталгаажуулан, хөтөлбөрийн итгэмжлэгдсэн байгууллага руу (RTO) илгээх ба холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.
  • Уурхайн талбар дахь хийц гагнуур болон бусад мэргэжлийн дадлагын байрыг сайжруулан тоноглох, зүй зохистой ашиглахад хамтарч ажиллана.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар дүгнэлт хийж, санал зөвлөмж гаргана.

Тавигдах шаардлага

  • Гагнуур болон метал судлалын инженер чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ)
  • Ахисан түвшний гагнуур ба хийц угсралтын ур чадвар, мэдлэгтэй байх.
  • Техник мэргэжлийн сургалт болон ур чадварын үнэлгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Сургалт, үнэлгээний IV түвшний гэрчилгээ ТАЕ40110болон түүнтэй адилтгах баримт бичиг, түүнчлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн чадвар сайтай байх
  • Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.