Ажил мэргэжил

Гагнуурын сургагч (1)

Нээлтийн огноо: 2021-01-06
Хаалтын огноо: 2021-01-21 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурын сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гагнуурын сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино. Гагнуурын сургагч багшийн үндсэн үүрэг нь дадлагажигч оюутны сургалт болонОюу Толгой ХХК-ийн Гагнуурын мэргэжлийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдах юм.

Үүрэг даалгавар

  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, мэргэжил дээшлүүлэх ба мэргэшил олгох сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно
  • Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана
  • Сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологи болон системүүдийг өргөн ашиглана
  • Танхимын болон ажлын байран дээрх сургалтыг явуулж, зохих үнэлгээнүүдийг хийнэ
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ
  • Дадлагажигчдынсургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ
  • Шаардлагатай бол дадлагажигчдыг дагалдуулж сургана
  • ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтарна
  • Уурхайн талбарт гагнуурын болон бусад мэргэжлийн дадлагын газар байгуулж тоноглоход хамтарч ажиллана
  • Хичээл бүрийн бүртгэлийн хуудсыг сургалтын итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх ба мөн холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна
  • Дадлагын газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана
  • Ажлын байрны эмх цэгцийг байнга хариуцаж хангуулна
  • Үйл ажиллагааны Сургалтын хэсгүүд болон Төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, уурхайн талбарын гагнуурын ажилчдын сургалт, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулна
  • Гагнуурын бүх ажилчдад зориулсан чадамжид суурилсан Гагнуурын сургалт, үнэлгээний загварчлалыг нэвтрүүлэхэд гол үүрэгтэй ажиллана

Тавигдах шаардлага

  • Гагнуур болон метал судлалын инженер чиглэлээр бакалавр болон түүнтэй адилтгах түвшний мэргэшлийн зэрэгтэй байх
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуур болон хийц үйлдвэрлэлийн ур чадварын дипломтой байх (Инженерийн III түвшний гэрчилгээ)
  • Ахисан түвшний МIG, TIG ба хийц угсралтын ур чадвар, мэдлэгтэй байх
  • Сургалт, Үнэлгээний IV түвшний гэрчилгээ ТАЕ40110 болон түүнтэй адилтгах баримт бичиг, түүнчлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Сургалтын байгууллагад мэргэжлийн сургалт болон үнэлгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, Монгол ба Англи хэлээр харилцах (ярианы болон бичгийн) ур чадвар сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 01 дүгээр сар 21 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.