Гагнуурын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гагнуурын багийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
  • Гагнуурын ажилчдад ажлын зааварчилгаа өгөх, ажлыг зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийж гүйцэтгэнэ,
  • Гагнуурын ажилтай хамаарал бүхий нэр томъёонуудыг ойлгож технологийн зураг уншин үйл ажиллагаандаа хэрэглэх,
  • Ажилтай хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх (төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэнэтийн),
  • Үйлдвэрийн үйл ажиллагаан дахь бүх гагнуурын сэлбэг материал багажны хадгалалт, ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцна,
  • Механик засвар үйлчилгээний үндсэн ажилд ямар ч үед туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллах,
  • Ахлах мэргэжилтний багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх,
  • Ажлын байр болон дүрэм журмыг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлэх,
  • Багийн гишүүддээ ажил үүрэг хуваарилах, хянах, амжилтыг нь урамшуулах ажлыг ахлах мэргэжилтнээ орлон гүйцэтгэж байхдаа хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн чиглэлээрбакалавр болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй байх
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Төрөл бүрийн гагнуурын төхөөрөмжийг ажиллуулж, тохируулж байсан туршлагатай.
  • Гагнуурын болон төрөл бүрийн металлын талаархи мэдлэгтэй байх
  • Мэргэшсэн гагнуурын гэрчилгээтэй байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Баг удирдах болон багаа хөгжүүлэх чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • MS оффисийн хэрэглээний програм болон уул уурхайн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд ашигладаг байх
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэх ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.