Гагнуурчин

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулахын засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Гагнуурчин ажлын байранд хоёр (2) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл хуваарьт гагнуурын ажлыг мэргэжлийн төвшинд хийж гүйцэх ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт хийж гүйцэтгэхэд чухал үүрэгтэй оролцох юм.

Үүрэг даалгавар

  • Баяжуулах үйлдвэр гагнуур цехийн засвар өдөр тутмын үйл ажиллагаа хийцийн болон шугам хоолойн гагнуур багаж хэрэгсэл техникийн бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөнд нийцүүлэн ажиллах (Гагнуур болон Угсралтын ажил).
  • Ээлж солилцох, Аюулгүй ажиллагааны хуралд оролцох ба аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэгт саналаа хуваалцах.
  • Дүрэм журмуудыг дагаж мөрдөх ба дадлага туршлагаа байнга дээшлүүлж байх. Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • Аюулгүй ажиллагааг байнга хангаж байгаль орчинд ээлтэй ажиллах.
  • Аюултай ажлыг байнга зогсоож аюулыг арилган аюулгүй ажиллах.
  • Гагнуурын багаж төхөөрөмжийг ээлж эхлэхийн өмнө шалгаж байх.
  • Гагнуурын ажлын шаардлага болон чанарын шаардлагыг хангах.
  • Ажил гүйцэтгэл тус бүрт материал цуглуулах, ажлын талбайг бэлтгэх, багаж төхөөрөмжийг зөв сонгох.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих шатны сургууль, мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдан, гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, инженер, бусад ижил төстэй мэргэжлийн чиглэлээр ахисан түвшинд суралцсан, эсвэл зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Гагнуурчны тохирох үнэмлэх сертификат хүчинтэй байх
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 3-оос доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Шугам хоолойн засварын ажил болон гар багаж зөв ашиглах чадвартай байх.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.