Гагнуурчин

Нээлтийн огноо: 2024-02-23
Хаалтын огноо: 2024-03-07 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гагнуурчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
  • ЭМААБО-ны стандарт болон журмын хүрээнд өөрт оногдсон үүрэг даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэхийн сацуу аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ тогтмол оруулж байх;
  • Аюулгүй ажиллагааны үлгэр жишээ манлайллыг бодитоор харуулан ажиллах;
  • Өөрийн хариуцсан хэсэгтээ одоо мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны дүрэм журам, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны стандартуудыг чанд дагаж мөрдөх;
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагааны аливаа стандарт, процесс болон дүрэм журмыг ханган ажиллах;
  • Өөрийн болон хамт ажиллаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хийж буй ажлын аюул эрсдэлүүдийг тодорхойлох, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх;
  • Багийн үр дүнтэй, идэвх зүтгэлтэй гишүүн байх
  • Ажлын ээлжийн турш дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэх
  • Гагнуурын ажлыг ажлын захиалгын дагуу чанартай хийж гүйцэтгэх;
  • Гагнуурын ажлын гүйцэтгэлийг сайжруулах аливаа боломжийг олж харах, хэрэгжүүлэх;
  • Тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед ахлах ажилтандаа нэн даруй хандаж, тусламж хүсэн зөвлөлдөх
  • Уурхайн талбарын бүх хэлтсүүдийн тоног төхөөрөмж, машин механизм, засвар үйлчилгээтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх;
  • Механик засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагааны стратеги, урт болон богино хугацааны төлөвлөлтийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • Эвдрэл доголдлыг илрүүлж, эвдрэлийг бууруулах процессыгг дэмжин ажиллаж, ажлын менежментийн дүн шинжилгээ болон хөрөнгийн ашиглалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг дэмжин ажиллах;
  • Гагнуурын ажил хийж гүйцэтгэсэн болон тоног төхөөрөмж ажиллуулсны дараах цэвэрлэгээ арчилгааг хийх, ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах;
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх
  • Өөрийн зан төлөв, ажлын гүйцэтгэл, хувийн хөгжилд хариуцлагатай хандаж, өөрийн карьерыг удирдах;
  • Өөрт тавигдаж буй шаардлагыг ойлгож, илүү сайн биелүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг эрэлхийлж ажиллах;
  • Оюу толгой компанийн өсөн дэвших үйл ажиллагааны хүрээнд өөрчлөгдөх бизнесийн аливаа хэрэгцээ, зорилготой харилцан уялдаж, дэмжиж ажиллах;

Тавигдах шаардлага

  • Гагнуурын мэргэжлийн үнэмлэх буюу Гагнуурын мэргэшлийн гэрчилгээтэй байх.
  • Гагнуурын ажлын 5-оос дээш жилийн туршлагатай байх.
  • Олон төрлийн гагнуур (Арган гагнуур, Цахилгаан гагнуур гэх мэт) хийх чадвартай, уул уурхайн салбарт ажиллаж байсан, инженерийн зураг төсөл ойлгох чадвартай, даралтад сав шугам хоолой гагнах категори зэрэгтэй бол давуу тал болно.
  • Монгол улсын жолооны B ангиллын үнэмлэхтэй байх
  • Сэрээт өргөгч, Сагстай өргөгч ажиллуулах эрхтэй байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх.
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх.
  • Багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.