Гааль, татварын ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Тээвэрлэлтхэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гааль, татварын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тээврийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хилээр нэвтрэхэд гарч болзошгүй саад бэрхшээлийг аль болох бууруулахын тулд Монгол улсын хилийн боомт дээр экспорт, импортын бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бүх баримт бичгийн урсгалыг саадгүй байлгахын тулд гааль, гаалийн зууч, тээврийн үйлчилгээ гүйцэтгэгчид болон маркетингийн багтай нягт холбогдон ажиллах.
  • Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний мэдүүлэг, бүрдүүлэлтийг гаалийн бүх хууль, дүрэм журмын дагуу хил дээр нарийн нягт хийж буй эсэхийг хянанх.
  • Бүх шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг төр захиргааны эрх бүхий холбогдох байгууллага, албанаас цаг хугацаанд нь авдаг байх.
  • Импорт, экспортын аль алиных нь гаалийн урьдчилсан төлбөрийн дансны үлдэгдэл хийгээд албан татварын буцаан олголтыг хараа хяналтдаа байлгах, гаалийн зуучлагч, Оюу толгойн санхүүгийнхэлтэстэй нягт холбоотой ажиллах.
  • Импорт, экспортын бүх түр үйл ажиллагааг ахлан ажиллаж, хараа хяналтдаа байлгахын зэрэгцээ түр хэрэглэсэн тоног төхөөрөмжийг баталсан хугацаа хийгээд нөхцөлийнх нь дагуу анх авсан газарт нь буцаалгаж, татварын барьцааны буцаан олголтыг цаг хугацаанд ньдүрэм журмын дагуу авах.
  • Гаальтай холбоотой бүх асуудлыг мэргэжлийн түвшинд, зохистой шийдвэрлэхээр авч үздэг байх.
  • Импорт, экспортын бүх гаалийн бүрдүүлэлтийг Оюу толгой болон Гашуунсухайтад саадгүй, хугацаанд нь шийдвэрлүүлэхийн тулд брокеруудыг удирдан ажиллах.
  • Гаалийн зуучлагч нарыг гэрээт ажил, үйлчилгээнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь ахлан ажиллаж, тус үүрэг хариуцлагыг нь сануулж, ачаа хүргэх, гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг нь хараа хяналтдаа байлгах.
  • Үйл ажиллагааны бүх хэлтэст шаардлагатай удирдамж, туслалцааг цаг хугацаанд нь өгөхөд оролцох, идэвх санаачлага гаргах.
  • Өөрийн удирдлагад ажилладаг бүх ажилтныг шууд удирдлагаар хангах, төлөвлөгөөт сургалтад хамруулах.
  • Аудитын үзлэг шалгалтад хэрэгтэй дэмжлэгийг өгч, засаж залруулах арга хэмжээний хэрэгжилтийг хянах.
  • Шаардлагатай бол тээвэр зохицуулалт болон гаалийн баримт бичиг, өгөгдөл мэдээлэл, баримт бүртгэлийг хөтлөх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.