Бүс нутгийн ба Ханбогдын хөгжлийн ахлах менежер

Нээлтийн огноо: 2022-06-17
Хаалтын огноо: 2022-07-01 17:30
Хэлтэс: Орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Орон нутгийн харилцааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Бүс нутгийн ба Ханбогдын хөгжлийн ахлах менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Ханбогдын хөгжлийн стратегийг (ХБХС) хэрэгжүүлэхэд системтэй, оновчтой удирдан зохион байгуулалах, сургалт зөвлөлгөөгөөр хангах, төслүүдийг төлөвлөх, удирдах, гүйцэтгэлийг хангах мөн компаний бодлого, дүрэм журмын дагуу бизнесийн эрхэм зорилго, үйлдвэрлэлийн зорилтот төлөвлөгөөтэй нийцүүлэн ажиллах явдал юм.

Ханбогдын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг удирдах гол үүрэгтэй ба Түншлэлийн Гэрээг гол оролцогч талуудтай байгуулан, Ханбогд сумыг амьдрахад таатай суурин болгон хөгжих үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Орон нутгийн харилцааны хэлтэсийн Ерөнхий Менежер ба Төслийн Хөрөнгө Оруулалтын Хорооны тэргүүнд тайлагнан, дэмжлэг үзүүлж ажиллах
  • Оюу Толгой компани ба Рио Тинто группын стандарт, үнэ цэнийг баримтлан ажиллана
  • Ханбогдын хөгжлийн Ерөнхий Зөвлөхүүдийг удирдан ажиллах
  • Оюу Толгой компани, Рио Тинто групп ба Олон улсын санхүүгийн корпорацийн стандарт шаардлагууд ба хууль дүрмийн нийцлийн дагуу төслүүдийг эрэмбэлэн, Ханбогдын хөгжлийн стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх бүх үйл явцыг удирдан ажиллах
  • Төсөлтэй холбоотой хэлтсүүд, тэр дундаа Хүний нөөц / Сургалтын баг, Хангамжын хэлтэс, ААЭМБО, Үйлдвэрлэлийн хэлтэсүүдтэй үр дүнтэй ажил хэргийн харилцааг бий болгон ажиллах
  • ХБХС үйл ажиллагааны жилийн төсвийг бэлтгэх, удирдах
  • Төслийн санхүүжилтын үйл явцад хяналт тавих өгөгдлүүдийг хангаж өгөх
  • Төслийн Хөрөнгө Оруулалтын Хороо ажлын явцын тайлагнал хийх, хяналт тавих, ХБХС нь Ханбогды хөгжлийн хурдасгуур хөрөнгө оруулалт болох нөхцлийг ханган ажиллах, үүнд: хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь бодит үр дүн авч ирэхүйц, оновчтой, үр өгөөжтэй байх
  • Төслийг гол түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг тэргүүлэх ажиллах
  • ОТ ТУЗ-ын Түншлэлийн Хороо ба Ханбогдын Төслийн Хөрөнгө Оруулалтын Хорооны ээлжит хурлуудад оролцох, тайлагнах
  • Гадаад оролцогч талууд болох Ханбогд сумын Удирдлагууд, орон нутаг, Эрдэнэс ОТ, Өмнөговь аймаг, холбогдох яамдуудтай идэвхитэй харилцаа холбоотой, хамтран ажиллах
  • Зээлдэгч байгууллагуудын шаардлагад нийцсэн хуваарьт болон гэнэтийн шаардлагын дагуух тайлангуудын боловсруулалтыг хангаж ажиллах
  • Төслүүдийн Ажлын Даалгавар, ТЭЗҮ, өгөгдөл цугуулах, боловсруулах зэргийг хянах
  • Дээд удирдлагуудаас даалгасан тус төсөлтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг ханган ажиллах

Тавигдах шаардлага

  • Бүс нутгийн ба хот төлөвлөлтийн, Худалдааны, Инженерийн, Орон нутгийн хөгжлийн, Хотын эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлийн Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Орон нутгийн хөгжлийн ба Худалдааны мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно
  • 3-5 жилийн Удирдах ажил хийж байсан туршлагатай байх
  • Гадаад болон дотоод нөхцөл байдлын аюул занал, боломжуудын талаар дүн шинжилгээ хийх, тухайн хэрэгцээт мэдээ мэдээлэлийг боловсруулан үр өгөөжтэй санал зөвлөмж боловсруулах чадвартай байх. Гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамааран яаралтай арга хэмжээ авсан, үйлдварлэлийн нөөцийн бүрэн ашиглалтын туршлага, монгол дахь төстэй төслүүдийн өмнөх туршлагуудтай байх
  • Дээд түвшиний харилцагчидтэй эерэг, үр дүнтэй харилцааг бий болгосон, асуудлыг нааштай шийдсэн, олон талт харилцааг бий болгосон өмнөх туршлагатай байх
  • Бизнесийн нөхцөл байдал, дүрэм журмаас гадна тухайн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, оновчтой шийдвэр гаргах, нөхцөл байдлыг сайжруулах мэдлэг, туршлагатай байх
  • Хөгжүүлэлт, сайжруулалтын санаачлагатай, стратегийн түвшинд үйл ажиллагааг явуулах чадвартай байх
  • Статистик тоо мэдээ, анализ, үр дүнг дүгнэж чаддаг, мөн оновчтой үйл ажиллагааны санал санаачлага, зөвлөмж гаргадаг байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • MS Оффис програм хамгамжууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх (Word, Excel, and PowerPoint)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.