Бүртгэл, чанарын хяналт хариуцсан Ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бүртгэл, чанарын хяналт хариуцсан Ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

/Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм/

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино. Энэ албан тушаалтан нь баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдлвэрлэлийн төлөвлөлт, тайлан тооцооны баг болон геохимийн шинжилгээ, чанар хяналтын гэрээт лабораторуудыг шууд удирдлагаар ханган ажиллана.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны шинэ санал санаачлага, сайжруулалтыг дэмжиж эрсдлийн хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх; Ажил эхлэхийн өмнөх хурлуудад идэвхитэй оролцож,ослын судалгаа болон түүнээс авсан сургамжаас суралцаж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авдаг байх;
  • Өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангах, ажлын байрны аюулгүй байдлыг бий болгоход анхааран тэг осол зөрчил зорилтыг хэрэгжүүлж ажиллах
  • Компаний хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөлт гаргах, өдөр тутам, долоо хоног, сар, улирал, жилийн баланс гаргах. Ил уурхай болон далд уурхайн багуудтай тайлан тооцоо мөргүүлэх.
  • Бүх тайлангуудыг хэрэглэгчдэд тараагдахаас өмнө хянах, чанарын хяналт гүйцэтгэх.
  • Баяжуулах үйлдвэрийн бүх хэлтсүүдтэй засвар, ашиглалтын графикуудтай нягт уялдсан төлөвлөгөө гаргах,
  • Гэрээт лабораторуудын үйл ажиллагаа нь ОТ ХХК-н дотоод журам, стандарт, Монгол Улсын хууль дүрэм журам, олон улсын стандартыг мөрдөж ажиллах тал дээр хяналт тавин ажиллах
  • Аналитик лаборатори болон савлах үйлдвэрийн лабораторийн хүрээнд уурхайн талбайд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх бодлого, дүрэм, журмыг мөрдөж, чанд сахихад дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой болон Рио Тинто-ийн ЭМААБО-ны шаардлагууд биелүүлэх, мөн дээж авалт, дээж бэлтгэл, галын шинжилгээ, нойтон хими болон бусад шинжилгээний төрөлтэй холбоотой ажлуудыг нягтлах
  • Лабораторийн машин техник, туршилтын багаж хэрэгслэл болон лабораторийн бусад тоног төхөөрөмж, шилэн хэрэглэл бүгдийн бэлэн байдлыг хангаж, зөв зохистой хэрэглэх, тохируулах, баталгаажуулалтыг тохирох газарт хийгдсэн эсэхийг нягтлах, дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн чанартай холбоотой асуудлууд болон сул талуудыг илрүүлж арга хэмжээ авах, тасралтгүй сайжруулах арга хэмжээ тогтмол авч ажиллах
  • Үйл ажилллагаагаа тасралтгүй сайжруулахын тулдлабораторийн үйл ажиллагаанд тогтмол хугацаатай гадаад / дотоодын чанарын шалгалт үнэлгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлэх, нягтлах
  • Аналитик туршилтын журам, судалгааны тайлан, өөрчлөлтийн хяналт гэх мэт техникийн бичиг баримтыг хянан шалгахад багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Шинжилгээний хариу, тайланг нарийвчлал сайтай, үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж байгаа эсэхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Хэлтсийн явцын тайлангуудыг тогтмол цаг тухайд тогтмол тайлагнахад дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн урт болон богино хугацааны асуудал, төлөвлөгөө, зорилтуудад дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбоотой ажилд хангамжийн багт дэмжлэг үзүүлэх
  • Тохирох статистик аргачлалыг ашиглан лабораторын шинжилгээний чанарт хяналт тавих

Тавигдах шаардлага

  • ШУ-ны магистр эсвэл Докторын зэргийг хими, баяжуулалт, өнгөт металлын металлургийн мэргэжилээр дотоодын магадлан итгэмжлэгдсэн улсын их дээд сургууль, гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль, коллеж, түүнтэй дүйцэхгүйц ажлын туршлага
  • Гадаадад их дээд сургууль төгссөн болон мэргэжилийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Өндөр хүчин чадалтай зэсийн баяжуулах, хайлах цэвэрүүлэх үйлдвэрт 5-10 жилээс дээш ажилласан туршлагатай байх; Химийн анализ, чанар хяналт, нойтон хими болон багажит анализууд, шинжилгээний багажийн тохиргоо, засвар үйлчилгээ, баяжуулахын тооцоолол, төлөвлөлт тайлангийн чиглэлүүд гэх мэт
  • Манлайлал, хүнтэй харилцах маш сайн ур чадвартай байх.
  • Монгол, англи хэлний бичгийн болон аман ярианы техникийн өндөр ур чадвартай байх;
  • Бүх төрлийн өргөн хэрэглээний програм хангамж болон сүлжээний технологийн талаар ахисан түвшиний туршлагатай байх
  • Эерэг хандлагыг ямагт эрхэмлэдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.