Бутлуурын үйл ажиллагааны багийн ахлагч

Нээлтийн огноо: 2024-04-23
Хаалтын огноо: 2024-05-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Бутлуурын үйл ажиллагааны багийн ахлагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Өгөгдсөн үүрэг даалгаварыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны бүх мэдээлэл, ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөнө.
  • Багийн гишүүд аюулгүй ажиллагааны бүх зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхэд анхаарах.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгал орчны талаар хувийн болон үйл ажиллагааны чиглэлээр ханган, хувь хүний мэдлэг, ажлын байр болон гэртээ хариуцлагатай байх зэргээр аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ажлын соёлыг хэрэгжүүлэх.
  • Үйлдвэрлэлийн зорилтыг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талбайн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж ажиллах.
  • Бутлуур болон материал тээвэрлэх системийн үзлэг шалгалт хийх. Ажлын байрны эмх цэгц багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Материал тээвэрлэх системийн үр дүнтэй ашиглалт ба ажиллагааг явуулахын тулд Уурхайн болон засвар үйлчилгээний ахлах ажилтнуудтай харилцаа холбоо сайтай ажиллах
  • Ажил эхэлсний дараа конвейр болон бутлуурын асаахын өмнөх болон ажиллагаатай үеийн үзлэгийг гүйцэтгээд системийг ашиглах
  • Ээлжийн төгсгөлд бутлуурын ашиглалтын дараах үзлэг шалгалтыг гүйцэтгээд нөгөө ээлждээ хүлээлгэн өгнө.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх
  • Ахлах ажилтан байхгүй үед ахлах ажилтны орлох
  • Тухайн ээлжийнхээ ажлын гүйцэтгэлийн тайланг тогтмол гүйцэтгэх
  • Ажлын багт ажлыг аюулгүй үр дүнтэй гүйцэтгэхэд шаарлагатай мэдээ мэдээллээр хангах

Тавигдах шаардлага

  • Баяжуулах инженер чиглэлээр бакалавр болон түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг дипломыг авч эзэмшсэн бол давуу тал болно.
  • Microsoft office программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Бусдын санал зөвлөмжид тулгуурлан, өөртөө дүгнэлт хийх замаар үнэт зүйлс, давуу тал, цаашид хөгжүүлэх шаардлагатай талуудаа таньж мэддэг байх,
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.