Бутлуурын оператор /9/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн-Суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах ес ( 9) Бутлуурын оператор ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Өгөгдсөн үүрэг даалгаварыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны бүх мэдээлэл, ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөнө.
  • Танай багийн гишүүд аюулгүй ажиллагааны бүх зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхэд анхаарах.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгал орчны талаар хувийн болон үйл ажиллагааны чиглэлээр ханган, хувь хүний мэдлэг, ажлын байр болон гэртээ хариуцлагатай байх зэргээр аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ажлын соёлыг хэрэгжүүлэх.
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн зорилтыг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талбайн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж ажиллах.
  • Операторын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглаж, үр дүн тасралтгүй сайжирч байхад анхаарах
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системийн үзлэг шалгалт хийх. Ажлын байрны эмх цэгц багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Өргүүрийн оператор, хяналтын өрөө, бусад талбайн операторуудтай тогтмол найдвартай харилцаа холбоотой ажиллана
  • Ажил эхэлсний дараа конвейр болон бутлуурын асаахын өмнөх болон ажиллагаатай үеийн үзлэгийг гүйцэтгээд системийг ашиглах
  • Тодорхой хугацаанд шаардлагатай хэсгүүдийн агаарын найрлагыг шалгадах байх
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системд гаднын биет металл орж ирсэн тохиолдолд тусгаарлалтаа хийгээд тогтсон стандарт ажлын журмын ажиллах
  • Ээлжийн төгсгөлд бутлуурын ашиглалтын дараах үзлэг шалгалтыг гүйцэтгээд нөгөө ээлждээ хүлээлгэн өгнө.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Механик инженер эсвэл үүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтанд хамрагдсан байвал давуу тал болно
  • Ихэнх тохиолдол ерөнхий мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан холбогдох туршлагатай байх
  • Механикийн үнэмлэх эсвэл механикийн нарийн мэргэжлийн гэрчилгээтэй байвал давуу тал болно
  • Бусдын санал зөвлөмжид тулгуурлан, өөртөө дүгнэлт хийх замаар үнэт зүйлс, давуу тал, цаашид хөгжүүлэх шаардлагатай талуудаа таньж мэддэг байх
  • Аюулгүй байдал, ажлын аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрддөг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)