Босоо Амын Үйл ажиллагаа, Гүний Уурхайн Ложистик хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-07-21
Хаалтын огноо: 2022-08-05 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Босоо Амын Үйл ажиллагаа, Гүний Уурхайн Ложистик хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Босоо амын үйл ажиллагаа, Гүний уурхайн логистик, Өргүүрийн үйл ажиллагааг багтаасанГүний уурхайн Босоо Амын Үйл Ажиллагаа, Ложистикийн баг, Ложистикийнтөлөвлөлтийн чиг үүргийг буюу богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг ахлан ажиллана.Үүнд, өргүүрийн хуваарь, төлөвлөгөө гаргалт, хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ босоо амын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин гүний уурхайн нэвтрэлт, барилгын ажлуудыг хуваарийн дагуу явуулах нөхцлөөр хангана. ОТ-н гүний уурхай руу зөвхөн босоо амаар дамжин нэвтрэх боломжтой учраас бүх хүн, материал, тоног төхөөрөмж, барилгын хангамжийг дан ганц дэд бүтцийн нэгжээр дамжуулан тээвэрлэх шаардлагатай байдаг. Энэ нь Гүний уурхайн багийн чухал албан тушаал бөгөөд үүнийг хашихад удирдан чиглүүлэх, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх болон техникийн ур чадварууд нэн шаардлагатай. Босоо амын үйл ажиллагааны болон ГУ Логистикийн бүх ахлах ажилтнууд, даамал мастерууд, төлөвлөлтийн багийн бүх гишүүд энэ албан тушаалданд тайлагнах бөгөөд төлөвлөтийн багаас гарсан ажил хэлтэс нийтийн хувьд нэн тэргүүний ажил байна. Үүнээсгаргасан зааварчилгаагаа нь хэлтэсийн бусад ажилтнуудын ажлын шууд үйл ажиллагаагахлан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Босоо ам, өргүүрийн үйл ажиллагаа, ГУ-н логистиктой холбоотой сайжруулалт, оновчлолын төслүүдийг хянах.
  • Босоо амын засвар үйлчилгээг багтаасан өргүүрийн тоног төхөөрөмж, босоо амын үйл ажиллагаануудыг аюулгүй, үр дүнтэй явуулах
  • Босоо амын үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой гаргахад чиглэсэн боловсруулалт, гүйцэтгэлийг хариуцах, төсөлд хамгийн үр ашигтай байх чиглэлийг баримтлах
  • Уурхайн тактикийн зохицуулалтын багтай нягт хамтран ажиллаж ажлын хуваарьтай холбоотой зөрчил, давхцалд дүн шинжилгээ хийх, тогтоох, тэдгээрийг төслийн ач холбогдлын дарааллын дагуу шийдвэрлэх.
  • Босоо амын үйл ажиллагааг оновчлогдсон, тогтвортой байлгах зорилгоор Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч болон Уурхайн тактикийн зохицуулалтын багтай үр дүнтэй хамтран ажиллаж хэлтэс хоорондын болон босоо амын төлөвлөлт/хуваарь зөрүүгүй, цагийн алдагдалгүй байх нөхцлийг хангана.
  • Босоо амын тоног төхөөрөмж, байгууламжид хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх
  • ГУ-н бусад багууд (уурхайн төлөвлөлт, барилга, олборлолт, засвар үйлчилгээ гэх мэт)-тай хамтран ажиллан босоо амын үйл ажиллагаатай холбоотойтэдгээрийн бизнесийн шаардлага (ажиллах хүчний шаардлагууд, материалын хөдөлгөөн, бетон буулгах хоолойн хэрэгцээ шаардлага гэх мэт)-ыг ойлгож мэдэх
  • ГУ-н логистикийн, тухайлбал босоо амын ашиглалт, ажиллах хүчний төлөвлөлттэй холбоотой зөрчил давхцал, шаардлагуудыг хянах
  • Босоо амын үйл ажиллагааг оновчтой, урьдчилан харах боломжтой, ил тод явуулах боломжийг олгох систем, ажлын туршлагад хяналт тавих
  • Босоо ам, логистикийн үйл ажиллагааг тогтвортой, оновчтой явуулахад дэмжлэг үзүүлэхийн тулд нөөцийг ухаалгаар хуваарилан, үр дүнтэйгээр ашиглахад хяналт тавих
  • Аливаа процесс, мэдээлэл нь бүхэлдээ хэлтсийн, төслийн, бизнесийн түвшинд ашиглаж болохуйц, хэмжээг тодорхой байлгах.
  • Босоо амын үйл ажиллагааны хуваарь гаргалт, гүйцэтгэлд тасралтгүй сайжруулалт гаргах
  • Босоо амын онцгой ач холбогдолтой ажил үүргүүдтэй холбоотой ажлын зааварчилгаа гаргах тал дээр Босоо амын Үйл ажиллагааны багтай хамтран ажиллахТулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ бэлэн, тодорхой, шууд лавлагаа материал ашиглан шийдэл гаргах
  • Дата мэдээлэл цуглуулах, үнэлгээ өгөх, зохицуулалтын төлөвлөгөө гаргах замаар хайгуулын үйл ажиллагаанд оролцох.
  • Дата мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгааны ажилд инженерүүдэд туслалцаа үзүүлэх.
  • Гүний уурхайн ажилчид, материалын логистикийн сүлжээнд хяналт тавих
  • Материалын хяналтын систем болон логистикийн төлөвлөлтийн системд хяналт тавих
  • Чулуулаг өргүүрээр тээвэрлэх, кэйжийн засвар үйлчилгээ, ажилчид өргүүрээр тээвэрлэх, бетон зуурмаг дамжуулах хоолойн үйл ажиллагаа, мөн хог хаягдал зайлуулах, ГУ-н хоолны өрөөнүүд, ариун цэврийн байгууламжууд, түлш түгээлт гэх мэт ГУ-н логистикийн үйлчилгээ зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэж буй ажилчдыг ахлах
  • Гүний уурхайн босоо амын үйл ажиллагааны сайжруулалт, ГУ-н логистиктой холбоотой төслүүдийг ахлах.

Тавигдах шаардлага

  • Баклавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженерийн зэрэг эсвэл холбогдох босоо амын үйл ажиллагаагаар ажилласан туршлагатай байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах, удирдан манлайлах, цагийн зөв хуваарилалт, зохион байгуулах зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн туршлагатай байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Баг удирдах болон багаа хөгжүүлэх чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.