Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч

Нээлтийн огноо: 2022-05-24
Хаалтын огноо: 2022-06-08 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхай – Босоо ам ашиглалт, ложистикийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Хугацаагүй гэрээтэй ажилтнуудын хувьд энэ нь карьер хөгжлийн боломж байж болно. Тиймээс та энэхүү түр ажлын байр болон ажлын байрны хугацаа дуусмагц одоогийн болон ойролцоо ажлын байранд эргэн ажиллах боломжтой эсэх талаар өөрийн хэлтсийн менежертэй ярилцана уу.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Засвар үйлчилгээг төлөвлөх, богино хугацааны, энгийн орчинд эсвэл бага хэмжээний, дан талбайд хийгдэх засвар үйлчилгээний нэн тэргүүний зорилтуудыг тодорхойлох. Хуваарь зохиож, засвар үйлчилгээний гүйцэтгэлийг хянахад оршино.

Үүрэг даалгавар

  • Долоо хоног, сар бүрийн өргүүрийн ажлын хуваарь, төлөвлөгөөг гаргах (өдөр тутамд, ээлж бүрт хэрэгжих)
  • Дэд бүтцийн засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт, хуваарийг суурин тоног төхөөрөмж, цахилгааны засвар үйлчилгээний ерөнхий төлөвлөлт, хуваарьтай уялдуулан гаргах.
  • Уурхайн зохицуулалтын багтай харилцан санал солилцох, хамтран ажиллах замаар ажлын хуваарьт гарсан аливаа зөрүүг тодорхойлж, дүгнэлт гаргах, улмаар гарсан зөрүүг оновчтой хэлбэрээр шийдвэрлэх
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
  • Мэдээлэл, ажлын процессыг төсөл, хэлтсийн үйл ажиллагаа боллон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна.
  • Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх
  • Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Оюу толгойн гүний уурхайн төслийн алба хэлтсүүдийн төлөвлөлт болон үйл ажиллагаа хариуцсан ажиллагсадтай үр дүнтэй ажлын харилцаа тогтоох, төслийн бүх түвшинд бусадтай харилцах чадвар
  • Нэгдсэн Төлөвлөлтийн Процессийн ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Төлөвлөлтийн стандартчилсан процесс болон Ашиглалтын менежментийн систем (MOS)-ийг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг дэмжих.
  • Төслийн тухайн цаг үед бий болсон шаардлагын хүрээнд ажлын эрэмбэ дараалал болон нөөц боломжийн зөрчлүүдийг оролцогч талуудтай хамтран шийдвэрлэх чадвар

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Англи болон Монгол хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Тайлан мэдээ боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.