Босоо амын төлөвлөлтийн инженер (1)
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Уурхайн Босоо ам ашиглалт, гүний уурхайн ложистикийн багт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Босоо амын төлөвлөлтийн инженер ажлын байранд шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Босоо амын үйл ажиллагаа, Ложистикийн багийн төлөвлөлтийн чиг үүргийг буюу богино, дунд, урт хугацааны төлөвлөлт дээр ажиллана.
Үүрэг даалгавар
- Босоо ам болон өргүүрийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалт, оновчлолын төслүүдэд зохион байгуулалт хийх, хянах.
- Босоо амын үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой гаргахад чиглэсэн боловсруулалт, гүйцэтгэлийг хариуцах, төсөлд хамгийн үр ашигтай байх чиглэлийг баримтлах.
- Уурхайн зохицуулалтын багтай нягт хамтран ажиллаж ажлын хуваарьтай холбоотой зөрчилд дүн шинжилгээ хийх, тогтоох, тэдгээрийг төслийн ач холбогдлын дарааллын дагуу шийдвэрлэх.
- Босоо амын үйл ажиллагааг оновчлогдсон, тогтвортой байлгах зорилгоор Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч болон Уурхайн зохицуулалтын багтай үр дүнтэй хамтран ажиллаж хэлтэс хоорондын болон босоо амын төлөвлөлт/хуваарь зөрүүгүй байх нөхцлийг хангана.
- Босоо амын үйл ажиллагааг оновчтой, тогтвортой байхад дэмжлэг үзүүлэхийн тулд нөөцийг ухаалгаар хуваарилан үр ашигтайгаар зохицуулах.
- Аливаа процесс, мэдээлэл нь компани, төсөл, хэлтсийн түвшинд албан хэрэгцээнд ашиглаж болохуйц, хэмжээ тодорхой байгаа эсэхийг баталгаажуулна.
- Тайлан боловсруулах чиг үүрэгтэй ажилтнуудтай нягт хамтран ажиллаж гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийн, ирээдүйн гүйцэтгэлийн төлөвлөлтөд завсар гаргахгүй байх, үр дагаврыг бууруулахын тулд тухайн үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ.
- Шаардлагатай гэж үзвэл ажлын хуваарь, хэмжээнээс зөрсөн ажил үүссэн талаар дээш ахлах ажилтанд мэдэгдэнэ.
- Гүний уурхайн удирдлага үйл ажиллагааны системийн одоогийн хэрэгжүүлэлт болон цаашдын үйл ажиллагаа үр ашигтай байхад дэмжлэг үзүүлнэ.
- Өөрөөс туршлага багатай Босоо амын төлөвлөлтийн инженерүүдийн ажлыг хянах, зааж сургах
- Босоо амын онцгой ач холбогдолтой ажил үүргүүдтэй холбоотой ажлын зааварчилгаа гаргах тал дээр Босоо амын Үйл ажиллагааны багтай хамтран ажиллах
- Тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ бэлэн, тодорхой, шууд лавлагаа материал ашиглан шийдэл гаргах
- Дата мэдээлэл цуглуулах, үнэлгээ өгөх, зохицуулалтын төлөвлөгөө гаргах замаар хайгуулын үйл ажиллагаанд оролцох.
- Дата мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгааны ажилд инженерүүдэд туслалцаа үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Иженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
- Хүнд ноцтой өргөлтийн ажил, өргөлтийн төлөвлөгөө, инженерийн тооцоо, бүтцийн тооцоо, мөн үл эвдэх сорил дээр ажиллаж байсан бол давуу талтай
- Хүдрийн биетийн загварчлал, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.