Босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн хянан зохицуулагч

Нээлтийн огноо: 2021-12-24
Хаалтын огноо: 2022-01-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн ОТ Гүний уурхай - Тактикийн үйл ажиллагаа хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван ( 3) Босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн хянан зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн ээлжийн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан гүйцэтгэн биелүүлэх нь энэхүү ажлын байрны гол зорилго юм.

Үүрэг даалгавар

  • Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн ээлжийн төлөвлөгөөнд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
  • Ээлжийн турш босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна;
  • Босоо амны үйл ажиллагаа, далд уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааны нөөцийг цаг тухайд нь зохистой, оновчтой байхаар зохицуулан, удирдана;
  • Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
  • ОТ Далд уурхайн радио холбоо харилцааны протоколын дагуу радио холбоогоор операторуудад ажлын урам зориг өгч харилцана;
  • Уурхайн үйл ажиллагааны дата, ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан болоод Тактикийн хянан зохицуулалтын багийн гаргасан шийдвэрийн бүртгэл хөтөлнө;
  • Тухайн ээлжийн аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны төлөвийн мэдээллийг ээлж хүлээлцэхдээ бүрэн гүйцэт дамжуулна;
  • Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүү ойлгомжтой тайлагнагдан, засаж залруулах арга хэмжээ авах боломжтой болгоход Тактикийн инженерчлэлийн багтай хамран ажиллана;
  • Тактикийн хянан зохицуулалтын процессуудыг тасралтгүй сайжруулахын тулд Далд уурхайн удирдлагын тогтолцооны багтай хамтран ажиллана;
  • Ээлжийн төлөвлөгөөний төсөлд санал зөвлөмж өгөх замаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана;
  • Чухал мэдээллүүдийг далд уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана;
  • Шаардлагатай үед бусад Тактикийн хянан зохицуулагчдыг орлоно;
  • Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлүүд, зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлна;
  • Бидний ажлын арга барил, ОТ зан үйлд нийцүүлэн шударга, ялгаварлалгүй, үнэнчээр ажиллана.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Далд уурхайд ажилласан туршлага бол давуу тал болно
  • Далд уурхайн логистикийн ажлын туршлага бол давуу тал болно
  • Хяналтын өрөөнд ажилласан туршлага бол давуу тал болно
  • Уурхайн хяналтын программууд дээр ажилласан туршлага
  • MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.