Босоо амны цахилгааны засварын цахилгаанчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай – Хөдөлгөөнт тоног төхөөмөржийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв ( 6) Босоо амны цахилгааны засварын цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Босоо амны засвар үйлчилгээний цахилгаанчны үндсэн үүрэг нь босоо ам болон гадаргын бүх цахилгааны үндсэн байгууламжууд болонөргүүрийн тоног төхөөрөмж, үндсэн агааржуулалтын сэнс, конвейер, дэд станц, үндсэн агаар халаагч төхөөрөмж болон бусад туслах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактикийг бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэнээр гарч болох эвдрэл, сул зогсолтонд үр дүнтэйгээр анхаарал хандуулан ажиллах үүрэгтэй, аюулгүй ажиллагааг хангасан, зардалын хэмнэлтэнд төвлөрсөн гүний уурхайн цахилгааны баг, хамт олны нэг бүрэлдэхүүн хэсэг байхад оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн цахилгаан байгууламж, суурин тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана. Эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлэн засварлана.
  • Цахилгааны бүх угсралт, суурилуулалт, тохируулга, засварын ажлыг C2 стандартын дагуу, аюулгүй ажиллагааг мөрдөн хэрэгжүүлнэ.
  • Рио Тинто Бизнесийн Шийдэл (РТБШ), SAP системүүдээр дамжуулан тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал, гэмтлийн мэдээллийг оруулах ба шаардлагатай засварын ажлуудын мэдэгдэл, захиалгыг үүсгэж гүйцэтгэнэ.
  • Гэмэтл устгах болон бусад ажлын менежментийн дүн шинжилгээ, хөрөнгийн ашиглалтын тактикийг хянан сайжруулахад гар бие оролцоно.
  • Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээж авах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахилгаан түгээх сүлжээ, дэд станц, өндөр нам хүчдэлийн шугамууд, сэлгэн залгалт, бутлуур болон туузан дамжуулга зэрэг хэсгүүдэд цахилгааны шаардлагатай тусламжийг үзүүлнэ. Үүнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд багтана.
  • Баримт бичгийн бүрдүүлэлт, тайлан мэдээ, үзлэг шалгалт, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээ зэрэг ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэнэ. Шаардлагатай үед гүйцэтгэгчид болон гадны ханган нийлүүлэгчидтэй харилцана.
  • Удирдлагаас гаргасан шийдвэрт бодит дэмжлэг үзүүлж, бүтээлч санал санаачлага, боломжит шийдэл хувилбаруудыг гаргана.

Тавигдах шаардлага

  • (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ).
  • 3-аас доошгүй жил ажилласан, эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж, бодит туршлага хуримтлуулсан байх.

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.