Босоо амны төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн Уурхайн Босоо ам ашиглалт, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо амны төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Босоо амын үйл ажиллагаа, ложистикийн группын төлөвлөлтийн чиг үүргийг буюу богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийг ахлан ажиллана. Төлөвлөлтийн үнэн зөв байдал болон хугацаанд багтан гаргах ажлыг хариуцна. Төлөвлөлтийн багийн бүх гишүүд энэ албан тушаалданд тайлагнах бөгөөд төлөвлөтийн багаас гарсан ажил хэлтэс нийтийн хувьд нэн тэргүүний ажил байна. Тухайлбал өөрийн бизнес нэгжид үнэ цэнийг бүтээх бололцоог тодорхойлох, холбогдох техникийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тогтоосон заавар журмыг хэвшүүлэх замаар тус үнэ цэнийг бүтээх зураг төсөл, төлөвлөгөө, ажлын хуваарь, босоо амын ба ложистикийн үйл ажиллагааг төлөвлөнө. Үүнд: Стратегийн болон урт хугацааны төлөвлөлт, инженерингийн ажил үүрэг гүйцэтгэх, техникийн зөвлөгөө өгөх, төслийн инженеринг болон өөрийн ажлын чиг үүрэгт холбогдох зохицуулалтын ажлуудыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Босоо ам, өргүүр болон ДУ-н тээвэрлэлтийн хэлтэстэй үйл ажиллагаатай холбоотой сайжруулалт, оновчлолын төслүүдэд зохион байгуулалт хийх, хянах.
  • Босоо амын үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой гаргахад чиглэсэн боловсруулалт, гүйцэтгэлийг хариуцах, төсөлд хамгийн үр ашигтай байх чиглэлийг баримтлах.
  • Уурхайн зохицуулалтын багтай нягт хамтран ажиллаж ажлын хуваарьтай холбоотой зөрчил, давхцалд дүн шинжилгээ хийх, тогтоох, тэдгээрийг төслийн ач холбогдлын дарааллын дагуу шийдвэрлэх.
  • Босоо амын үйл ажиллагааг оновчлогдсон, тогтвортой байлгах зорилгоор Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч болон Уурхайн зохицуулалтын багтай үр дүнтэй хамтран ажиллаж хэлтэс хоорондын болон босоо амын төлөвлөлт/хуваарь зөрүүгүй, цагийн алдагдалгүй байх нөхцлийг хангана.
  • Босоо амын үйл ажиллагааг оновчтой, тогтвортой байхад дэмжлэг үзүүлэхийн тулд нөөцийг ухаалгаар хуваарилан үр ашигтайгаар зохицуулах.
  • Аливаа процесс, мэдээлэл нь компани, төсөл, хэлтсийн түвшинд албан хэрэгцээнд ашиглаж болохуйц, хэмжээ тодорхой байгаа эсэхийг баталгаажуулна.
  • Тайлан боловсруулах чиг үүрэгтэй ажилтнуудтай нягт хамтран ажиллаж гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийн, ирээдүйн гүйцэтгэлийн төлөвлөлтөд завсар гаргахгүй байх, сөрөг үр дагаврыг бууруулахын тулд тухайн үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ.
  • Шаардлагатай гэж үзвэл ажлын хуваарь, хэмжээнээс зөрсөн ажил үүссэн талаар дээш ахлах ажилтанд мэдэгдэнэ.
  • Гүний уурхайн удирдлага үйл ажиллагааны системийн одоогийн хэрэгжүүлэлт болон цаашдын үйл ажиллагаа үр ашигтай байхад дэмжлэг үзүүлнэ.
  • Өөрөөс туршлага багатай Босоо амын төлөвлөлтийн инженерүүдийн ажлыг хянах, зааж сургах
  • Босоо амын онцгой ач холбогдолтой ажил үүргүүдтэй холбоотой ажлын зааварчилгаа гаргах тал дээр Босоо амын Үйл ажиллагааны багтай хамтран ажиллах• Тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ бэлэн, тодорхой, шууд лавлагаа материал ашиглан шийдэл гаргах
  • Дата мэдээлэл цуглуулах, үнэлгээ өгөх, зохицуулалтын төлөвлөгөө гаргах замаар хайгуулын үйл ажиллагаанд оролцох.
  • Дата мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгааны ажилд инженерүүдэд туслалцаа үзүүлэх.
  • Шаардлагатай үед Босоо амны үйл ажилллагаа болон ДУ-н тээвэрлэлтийн хэлтсийн менежер, Босоо амны үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн болон ДУ-н тээвэрлэлтийн хэлтсийн ахлах мэргжилтний үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хүнд ноцтой өргөлтийн ажил, өргөлтийн төлөвлөгөө, инженерийн тооцоо, бүтцийн тооцоо, мөн үл эвдэх сорил дээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Хүдрийн биетийн загварчлал, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх, эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)