Босоо амны оператор

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллагаа ложистикийн хэлтэст хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав ( 5) Босоо амын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь босоо амаар хүн болон материал тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, босоо амны үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Босоо амны үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
  • Босоо амаар бараа материал зөөвөрлөх
  • Овор ихтэй бараа материалд оосорлогоо хийх
  • Босоо амны долоо хоног тутмын үзлэг шалгалт хийх
  • Босоо ам доторх усны, бетон зуурмагийн гулсуур хоолой, усны насос, босоо амны түвшин бүрийн дохионы цохиур, цахилгааны утас, кабелийн үзлэг шалгалт хийх
  • Босоо амны засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэлийг засахад оролцох
  • Босоо амаар уурхайн ажилчдыг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах
  • Ажлын байранд үзлэг шалгалт хийж, эмх цэгцтэй байлгах
  • ААДШ бичих, АСЖ-уудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
  • Ээлж эхлэхийн өмнөх хуралд оролцох, зааварчилгаа авах, хийх ажил үүргээ ойлгох
  • Өргөлтийн хэрэгслийн үзлэг шалгалтанд дэмжлэг үзүүлэх
  • Бүх ажлыг уурхайн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
  • Ахлах ажилтан болон Босоо амны багийн ахлагчийн өгсөн зааврын дагуу ажиллах
  • Ахлах ажилчид болон багийн ахлагч нараас даалгасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Төмөр хийцийг шалгах, засварлах туршлагатай байх.
  • Кран, оосорлогооны сургалтанд хамрагдаж мэргэшсэн.
  • Босоо амны дохио өгөхөд сургагдаж бэлтгэгдсэн бол давуу тал болно
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг.
  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх.
  • Удирдлагууд болон багийн гишүүдтэй харилцаа холбоо сайтай ажилладаг байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.