Босоо амны ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай –Гүний уурхайн барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Босоо амны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь босоо ам, босоо амны нэвтрэлтийн дэд бүтэц, өргөх байгууламжуудын бүтээцүүд, системүүд болон олборлолтын дэд бүтцийн бүрдэл хэсгүүдийг зохиох, үйлдвэрлэх, хадгалах /шинэчлэх, Мөн асуудал шийдвэрлэх болон шинэ технологийн үнэлгээнд зөвлөгөө өгөх, инженерчлэлийн стандарт, журам боловсруулж хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын чиг үүрэгт хамаарна.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн гүний уурхайн 3, 4 -р Босоо амны нэвтрэх үйл ажиллагааны ИХБУ болон Гэрээт Гүйцэтгэгч нарын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд оролцож хяналт тавих, Гүний Уурхайн Төслийн Багтай шууд хамтран ажилладаг ИХБУ болон Инженерчлэлийн Гэрээт Гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлуудыг хянан удирдах
  • Рио Тинто болон Монгол улсын засгийн газрын аюулгүй ажиллагааны стандартуудтай инженерчлэлийн зураг төсөл нийцэж буй эсэхийг хянах
  • Тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаанд тендерт техникийн үнэлгээг гүйцэтгэх, Мэдээллийн хүсэлтэд хариу өгөх, ханган нийлүүлэгчийн үйлдвэрт үзлэг хяналтыг гүйцэтгэх гэх мэт техникийн туслалцаа үзүүлэх
  • Босоо амны түр болон байнгын байгууламжийн зураг төслийн нийцэл, хүлээлгэн өгөх нөхцлүүд зэрэг ОТ уурхайн хэтийн хэрэгцээ болон харилцан тохиролцсон Инженерчлэлийн Мэдээллийн Менежментийн шаардлагад хүрч буй эсэхийг хянах
  • Тайлан гаргах, ажлын явцын хэмжих, чанарын шалгалт, урьдчилсан таамаглал болон гэрээний удирдлагын хяналтыг гүйцэтгэхэд төслийн удирдлага, зарчмуудыг хэрэгжүүлэх
  • Уурхай, үйл ажиллагаа болон гүний уурхайн төсөл, ИХБУ-н Гэрээт гүйцэтгэгч нартай сайтар харилцаа холбоотой ажиллаж тэдний хоорондын мэдээллийн солилцоог хариуцах
  • Хамтран ажиллагч, ажилтнууд болон операторуудыг хөгжүүлж, тэдэнд зөвлөж ажиллах
  • Босоо амны нэвтрэлтийг аюулгүй, хурдан ахиулахын тулд ажил сайжруулах санаачлагыг удирдан, санаачлагад инженерийн хяналт зөвлөгөө өгч дэмжин, бүх сайжруулалтыг хэрэгжүүлж, хянаж ажиллана

Тавигдах шаардлага

  • Академик эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.