Босоо амны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллагаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Босоо амны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино. Мөн түүнчлэн өргүүр, босоо ам, материал тээвэрлэх шилдэг туршлагаар техникийн экспертизээр хангана.

Үүрэг даалгавар

  • Босоо амын багийн өдөр тутмын үйл ажиллагааны ахлах ажилтны үндсэн зорилго нь босоо ам болон өргүүрийн дэд бүтцийн аюулгүй үйл ажиллагаа, босоо амын дэд бүтцийн засвар үйлчилгээ, нэгдсэн төлөвлөгөөний дагуу босоо амын түвшин дээр бараа материалыг хүргэлт зэрэг байна.
  • Нөгөө ээлжнийхийг оролцуулаад 21 хүртэлх тооны босоо амын ажилчдыг удирдах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • НЭУ хөтөлбөр, Рио Тинто-ийн аюулгүй ажиллагааны системийг дагаж мөрдүүлэх
  • АСЖ бичиж, босоо амын багийн ажилтай холбоотой ААДШ-г хянах
  • Өргөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ачаа өргөх хэрэгслийн нөөцийг бэлэн байлгах
  • Ажлын байрны, хүнд материал өргөдөг татлага, өргөлтийн хэрэгсэлийн үзлэг шалгалт, мөн хүнд материал тээвэрлэдэг чарга (MK)-ны үзлэг шалгалтыг хийх
  • Шаардлагатай үед босоо амын ажилтай холбоотой ажлын захиалгыг SAP систем дээр үүсгэн, ажлын захиалгын гүйцэтгэлд хяналт тавих
  • Босоо амын багийн гишүүдийн цагийн бүртгэлийг баталж, шаардлагатай бол цагийн бүртгэлийг шалгах
  • Босоо амын багийн сургалтын үйл ажиллагааг хариуцах
  • Олборлолт, барилга, суурин тоног төхөөрөмжийн гадаргын болон гүний уурхайн удирдлагуудтай хамтран ажиллах
  • Босоо амын ахлах мэргэжилтэнг байхгүй үеэр нь орлоно
  • Компанийн зан төлөвийн бодлого, стандартыг мөрдөхийн зэрэгцээ аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх
  • Ажилчин тус бүрээр хэлтсийн зорилго, зорилтыг хангуулах ба бүтээлч санал зөвлөгөөгөөр хангах
  • Босоо амын багийн гишүүдийг хүчтэй, үр дүнтэй манлайллаар хангах

Тавигдах шаардлага

  • Мэргэжлийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх.
  • Төмөр хийцийг шалгах, засварлах туршлагатай байх.
  • Уурхайн аврах, онцгой байдлын менежментийн туршлагатай байх.
  • Кран, оосорлогооны сургалтанд хамрагдаж мэргэшсэн.
  • Босоо амны дохио өгөхөд сургагдаж бэлтгэгдсэн бол давуу тал болно
  • Гүний уурхайд материал тээвэрлэх тоног төхөөрөмж, ашиглалтын туршлагатай бол сайн.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг.
  • Уян хатан, олон талт ажлын орчинд үр дүнтэй ажиллах боломжийг олгодог харилцааны ур чадвартай байх.
  • Ахлах ажилтанаар ажиллаж байсан туршлага.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Англий хэлний (аман болон бичгийн) ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.