“Боловсролын өдөрлөг 2023” нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа

Оюу толгойкомпаниМэргэжлээ крашлаяболовсролын өдөрлөгөө 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгууллаа. Энэ жилОюу толгойкомпанийн санаачлан хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн 10 жилийн ой тохиож буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог байлаа. Залуусын хөтөлбөрт нийслэл төдийгүй орон нутгийн нийт 1457 оюутан, сурагчид, хамрагдаад байна.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан Оюу толгойн боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутан, сурагчОюу толгойкомпаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе Оюу толгойкомпанийнЭрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэалсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:

  • 1,457 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт,
  • 45 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,
  • 411 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,
  • 610 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,
  • 203 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.

Боловсролын өдөрлөгийн үеэр 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 46, Өмнөговь аймгийн 42 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 33 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт шалгаруулж, тэтгэлгийн батламжийг гардууллаа. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрийн батламжийг сонгогдсон сурагчид, оюутнуудын эцэг, эх, гэр бүлийнхэн нь гардуулсан нь өдөрлөгт ирсэн зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

-ТӨГСӨВ-

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Заанхүүгийн Болор
Хэвлэл мэдээллийн харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх
Гар утас: +976 9907 6483
Цахим шуудан: BolorZ@ot.mn

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.