Бодлого, журмууд
“Оюу толгой” компанийн Хангамжийн хэлтэс нь үйл ажиллагаа явуулах болон нийлүүлэгч нартай хамтран ажиллахдаа тодорхой бодлого, журмыг чанд баримталдаг. Эдгээр бодлого, журмуудыг тогтмол дагаж, мөн стандартчилсан маягтууд, бизнесийн болон эрхзүйн стандартчилсан нөхцлүүдийг хэрэглэснээр бид үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулахыг хичээн ажилладаг.
Манай ханган нийлүүлэгчид бидний тавьж буй нөхцлүүд болон эдгээр тусгай бодлого, дүрэм журмуудыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.
Бид өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журмаар хангамжийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд ингэснээр дотоодын нийлүүлэлтийг хөгжүүлэх, нийлүүлэгчдийг дэмжих, Монгол Улсын хэмжээнд баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, Монголын компаниудын бэлтгэн нийлүүлэлтийн буюу хангамжийн сүлжээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг болно.
Шударга, өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд бид бүх боломжит нийлүүлэгчдийг ижил шалгуураар дүгнэж, сонголт хийдэг. “Оюу толгой” компани нь бүх нийлүүлэгчдийг:
- Бидний бизнесийн дараах зорилтуудад нийцсэн байх. Үүнд:
- Ажлын байранд хүн бэртэх болон осол эндэгдэл огт гаргахгүй байх, улмаар хүний амь эрсдэх явдал гаргахгүйн төлөө ажиллах
- Үнэ цэнийг нэмэгдүүлэх
- Үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэх
- Хог хаягдлыг багасгах, зарим төрлийн хог хаягдлыг гаргахгүй байх
- Өөрийн үйлчлүүлэгчдийн Өмчлөлийн нийт зардлыг (ӨНЗ) багасгах
- Санхүүгийн хувьд бүрэн чадвартай, бие даасан байх
- Бараа материал болон үйлчилгээг ханган нийлүүлэх чадвартай боловсон хүчинтэй байх
- ЭМААБО-ны болон чанарын баталгаажуулалтын зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах
- “Оюу толгой” компаниас тавих шаардлага, нөхцлүүдийн дагуу нийлүүлэлт хийх
- Шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйг дэмжих, зохих хууль дүрэм, стандарт, журмыг дагаж мөрдөх, авилга өгөх, авахыг хориглох тухай бидний баримталдаг бодлогуудыг мөн баримтлах ба тэдгээрийг дагаж мөрдөх зэрэг болно.
Бидний нэгэн адил аюулгүй ажиллагаандаа анхаардаг, эдийн засгийн хөгжил, нийгмийн сайн сайханд санаа тавьдаг, байгаль орчны хариуцлагаа ухамсарладаг, сайн удирдлага зохион байгуулалттай нийлүүлэгчидтэй бид хамтран ажиллана.