Богино хугацааны төлөвлөлтийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2024-02-13
Хаалтын огноо: 2024-02-23 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн Техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Богино хугацааны төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн олборлолт төлөвлөлт, инженерийн чиг үүрэгт ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд төлөвлөлтийн багийг удирдан чиглүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Богино хугацааны төлөвлөлтийн багийг ахалж дараах багийн үүрэгт ажлуудыг гүйцэтгэхэд хяналт тавин удирдан чиглүүлэн ажиллана
  • Гүний уурхайн оролцогч талуудтай зөвлөлдөн нягт хамтран ажиллаж уулын ажлын долоо хоног тутмын төлөвлөлтийг гаргах, түүнийг бусад багуудад танилцуулах
  • Төлөвлөсөн ажлуудыг оновчтой, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг хангахын тулд нарийвчилсан төлөвлөгөө гаргах болон зураг төслийн дэмжлэг үзүүлэх
  • Тогтсон удирдлагын систмийг хүрээнд уурхайн төлөвлөлтийн бусад нэгжүүдэд (уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөлт, нэгдсэн төлөвлөлтийн баг, олборлолтын, нэвтрэлтийн болон барилгын зэрэг багуудад) дэмжлэг үзүүлэх
  • Долоо хоногоос сар тутмын хугацааг хамарсан төлөвлөгөөний биелэлт, нийцлийн мэдээ тайлан бэлтгэх, болон бусад баг хэлтсүүдэд гүйцэтгэлийн тайланг танилцуулах
  • Гүний уурхайн нэвтрэлт болон олборлолтын үйл ажиллагаа болон бусад төлөвлөгдсөн ажлын талбайнуудад тогтмол үзлэг шалгалт хийн доорх зүйлсийг баталгаажуулна:
  • төлөвлөгөөний дагуу ажил явагдаж буй эсэх, ажлын талбарт бодит манлайлал үзүүлэх төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэт бэлтгэн гаргахад хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах
  • Төлөвлөлтийн багийн ажлын хүрээнд сайжруулалтын төслүүд дээр тусламж үзүүлэх, болон хариуцан ажиллах
  • Багийн үйл ажиллагааны үр ашигтэй байлгахад чиглэсэн заавар болон бусад бичиг баримтын сайжруулалтын хийх.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарт 5-аас дээшгүй жилийн ажилласан туршлагатай.
  • Харилцааны ур чадвартай.
  • Англи хэлний бичгийн болон аман ярианы ур чадвартай бол давуу тал болно.
  • Монголын болон олон улсын инженерийн бизнес эрхлэгчидтэй зураг төслийн шаардлагуудын талаар харилцах чадвартай байх.
  • Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Deswik, 3D дизайны программ хангамж ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.