Богино хугацааны төлөвлөгч

Нээлтийн огноо: 2024-05-13
Хаалтын огноо: 2024-05-24 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Богино хугацааны төлөвлөгч ажлынбайранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Батлагдсан ажлын хүсэлтийг хянах, ажилд анхан шатны эрэмбэ дараалал тогтоох, тухайн ажлын хүсэлтийн талаар хүсэлт гаргагчид санал зөвлөмж өгөх
  • Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй нийцэж буй эсэхийг хянах
  • Яаралтай ажлын хүсэлтийг хянан, засвар үйлчилгээний богино хугацааны (+4с +1 долоо хоног) төлөвлөгөөнд оруулах
  • Зохих хуваарийн дагуу хөрөнгийн чухал байдал, хууль журмын дагуух ажил, баталгаа, засварлах/сэргээн засварлах боломж, ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны нөлөө зэргийг харгалзан ажилд хяналт тавих
  • Урт хугацааны төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг хянах (жишээ нь, засварын хуваарилалт, төлөвлөсөн томоохон зогсолтууд гэх мэт.)
  • Ажиллах хүчинд (гадны болон дотоод) тавигдах шаардлагыг тооцоолох, хэрэгжүүлэх, шаардлагатай материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлох
  • Даалгавар/үйл ажиллагааг нөөцийг тэгшитгэх аргаар дараалуулан, төлөвлөгөөт хугацаанд хамааруулан ангилах
  • ЭМААБО-ы эрсдэлийн болон SAP системийн баримт бичгийн удирдлага зэрэг ажлын захиалгын зааварчилгааг (үйлдвэрлэлийн нөөц хэрэгсэл (PRT), ажлын жагсаалт) боловсруулах
  • Засвар үйлчилгээний ажлын захиалгын үр ашигтай, үнэн зөв байдлыг хянах, ажлын жагсаалт, тактиктай холбогдуулан төлөвлөгөөний үр дүнг хянах
  • Засвар үйлчилгээний багтай хамтран засвар үйлчилгээний түүх, гэмтэл, шалтгаан, ажиллагаанд гарах эвдрэл зэргийг хянаж, системийн мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулах
  • Сэлбэг, эд ангиудын бэлэн байдлыг хянах (урт хугацааны төлөвлөгөөний хүргэлтийн хугацаа өндөртэй сэлбэг эд ангиуд), засварлах/сэргээн засварлах пайзтай холбоотой ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр баклаврын зэрэгтэй ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • ЭМААБООН-тай холбоотой осол зөрчлөөс санаа аван, хэрэгжүүлж болох боломжит арга хэмжээний талаар багийн гишүүдтэй тогтмол ярилцаж мэдээлэл хуваалцах.
  • Бараа материалын удирдлагын сисмемийн талаар тодорхой ойлголттой байх
  • RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно, мөн компьютерийн бусад программ дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.