Бичиг баримтын хянагч

Нээлтийн огноо: 2022-05-05
Хаалтын огноо: 2022-05-16 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэсхэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Бичиг баримтын хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уг албан тушаалтан нь бүх алба хэлтсүүдэд төслийн бичиг баримтын хяналтыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Бусад алба хэлтсүүдийн бичиг баримтын хяналтын багуудтай хамтран шаардагдах гарын үсгийг авч баталгаажуулах, чанарын шалгалт хийх, зөвшөөрлийг цаг хугацаанд нь авах ажлыг зохион байгуулна. Инженерчлэл, техниийн бичиг баримт, ханган нийлүүлэгчдийн бичиг баримт, төлөвлөлт, журам болон бусад хянагдах шаардлагатай бичиг баримтуудыг бичиг баримтын хяналтын системд бүртгэж, ашиглана.

Бичиг баримтуудыг эцсийн байдлаар хянуулах, зөвшөөрөл олгохоор тараахаас өмнө тэдгээрийн чанар, бүрэн гүйцэт эсэхийг шалгах чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн төгсгөлд бүх бичиг баримтуудыг Үйл ажиллагааны багт шилжүүлэн өгөхөд бэлэн байлгах үүднээс хадгална, бүртгэнэ.

Үүрэг даалгавар

  • Төслийн баг, ханган нийлүүлэгчид, оролцогч талуудтай үр дүнтэй харилцдаг байх
  • Инженерчлэл, гэрээ, худалдан авалтын бичиг баримтууд болон бусад баг хэлтсийн хянах шаардлагатай баримтжуулалтыг гүйцэтгэх
  • Төслийн бичиг баримтууд төслийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд чанарын шалгалт хийх
  • DM&C системийг ашиглах, зааврын дагуу бичиг баримтын менежментийн тайлан гаргах
  • Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд мэдээлэл дамжуулах
  • Төслийн шаардлагын дагуу DM&C системд Төслийн бичиг баримтуудыг бүртгэж хөтлөх
  • Төслийн баг, ханган нийлүүлэгчдийн боловсруулсан Төсөлтэй холбоотой бичиг баримтын үнэн зөв хөтлөлтийг хангах үүднээс Төслийн бичиг баримтын хяналтын процесс, журмыг мөрддөг байх
  • Сургалт, процесс, бичиг баримтын хяналтын журмын мөрдлөгийг нэгэн жигд байлгах үүднээс өөр бусад оффист ажиллаж буй Төслийн бусад бичиг баримт хянагчидтай хамтран ажиллах
  • Төслийн бичиг баримтын метадата мэдээллийг байнга үнэн зөвөөр хадгалах. Үүнд: Төслийн дугаарлах журамд тусгасны дагуу баримт бичгийн дугаар, гарчиг, хувилбар, төлөв зэрэг мэдээллийг багтаах хэдий ч үүгээр хязгаарлагдахгүй.
  • Төслийн багийн дотоодод хянагдаж буй баримт бичгүүдийн хяналтыг түргэвчлүүлэх, төлөв байдалд хяналт тавихаас гадна захиалагч талаас батлуулах үйл явцыг зохион байгуулах
  • Ашиглагдаж буй загвар маягтууд шинэчлэгдсэн, хүчинтэй эсэхэд хяналт тавих
  • Үүрэг даалгаврыг Төслийн журам/процессын дагуу үнэн зөв, бүрэн дүүрэн хийж гүйцэтгэхэд дэмжлэг эрэлхийлэх
  • Архивлагдсан бичиг баримтуудыг ангилах процессыг хянах, шаардагдах зөвшөөрлүүдийг авах ажлыг удирдан зохион байгуулах
  • Төслийн багийн гишүүдэд шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бакалаврын зэрэгтэй эсвэл баримт бичгийн хяналтын арвин туршлагатай.
  • Төслийн хүрээнд Англи хэлээр голчлон харилцах тул Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Програм хангамжийн ур чадварыг бүрэн эзэмшсэн байх, өмнө нь баримт бичигтэй харьцаж байсан туршлагатай. МС оффисын програмуудыг, ялангуяа Excel, Word-н бүрэн ашиглах чадвартай. Төслийн баг, ханган нийлүүлэгч болон бусад оролцогч талуудтай харилцах тул манлайлал болон харилцааны өндөр ур чадвартай, эерэг хандлагатай байх.
  • Дүн шинжилгээ хийх, том хэмжээний өгөгдөл/баримт бичигтэй ажиллах чадвартай байх.
  • Бусадтай хамтарч ажлаа төлөвлөх, эрэмбэлэх
  • Ажлаа төлөвлөх, эрэмбэлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвар
  • Нарийчлалд анхаарах өндөр чадвартай
  • Процесс/журам, системд анхаарал хандуулж ажилладаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.