Бичиг баримтын хянагч

Нээлтийн огноо: 2024-04-08
Хаалтын огноо: 2024-04-19 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц үйлчилгээ - Хөрөнгө, материал менежментийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Бичиг баримтын хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай түр ажлын байр болно.

Энэхүү ажлын байр нь барилгажилтийн үеэс ашиглалтын үе рүү шилжих болон ашиглалтын үеийн бүх Ажлын стандарт журам, барилга байгууламж, тоног төхөөрөмж тэдгээрийн шошго дугаар, инженерийн баримт бичгүүдийг Оюу Толгойн баримт бичгийн стандартын дагуу хүлээн авах, хянах, бүртгэх дугаарлах болон бодит мэдээллийгбусад хэлтэсүүдэд түгээхийн тулд хяналтын бүртгэл, холбогдох файлуудын санг бүрдүүлж системээр дамжуулан хөтлөн явуулах: Бичиг баримтын хяналтын холбогдох системийн ажиллагааг хариуцаж, тэдгээрийн гарын авлага сургалт, баримтбичгийг боловсруулах бусад багуудад үнэн бодитинженерийн зураг баримт бичиг болоод холбоотой файлуудаар хангах. AСЖ түүний дэмжлэг үйлчилгээг компанийн бодлого журмын дагуу , хяналт тавин түгээхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Баримт бичиг, АСЖ, тоног төхөөрөмжийн шошго дугааруудыг хүлээн авах, илгээх шилжүүлгээр хяналтад буй баримт бичгийг түгээх гэх мэт баримт бичгийн хяналтын үйлчилгээг гүйцэтгэх;
  • Баримт бичигтоног төхөөрөмжийн шошго дугаар, гарчиг, хянан засварлалт ба төлөвийн мэдээлэл, баталгаажуулсан гарын үсэг зөв эсэхийг шалгах;
  • Баримт бичиг тоног төхөөрөмжийн дугаарыг хяналтад авахаас өмнөбайх ёстой баталгаажуулах гарын үсгийг байгаа эсэхийг хянах, зуруулах;
  • Төслийн менежментийн компани, ханган нийлүүлэгчдийн хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн дугаар баримт бичгүүдийг ALIM, EDM системрүү өдөр тутам ачаалан оруулах хянах;
  • Үндсэн файлыг Мэдээллийн удирдлагын системд ачаалж, хөрвүүлсэн файл үүсгэх (Төслийн менежментийн компаниас хүлээлгэн өгсөн баримт бичгүүдийг хамруулах);
  • Бүх баримт бичиг болон тоног төхөөрөмж тэдгээрт дугаар олгох “Оюу толгой” ХХК-ийн дугаарлах ба хянан засварлах журамд нийцүүлэх, тоног төхөөрөмжийн дугаарыг холбоотой баримт бичигт ALIM систем дээр холбох тэдгээрийг үнэн зөв байдлыг хангах хянах
  • Эх болон хөрвүүлсэн файлын аль алины хувьд нэвтрэх эрх, ALIM-ийн мета өгөгдлийг хянах зөв байлгах.
  • Баримт бичиг, зураг төслийг хянаж засварлах, мета өгөгдлийг засаж өөрчлөх;
  • Шаардлагатай үед ALIM болон өөрчлөлтийн удирдлагын (MOC) системийн сургалтыг зохион байгуулж, системийнхэрэглэгчдэд техникийн дэмжлэг туслалцаа өгөх.
  • MOC системийн хаагдах хүсэлтүүдийг хянах хаах.
  • ALIM болон МОС систем, АСЖ-ны баталгааны цахим маягт түүний ажиллагааг хянан элдэв алдаа, доголдлыг засаж залруулах
  • ALIM-руу стандарт, журмуудыг оруулах, Төслийн баримт бичгийг хүлээлгэн өгөх, архивлах ажлыг удирдах
  • Удирдлагуудаас өгсөн үндсэн болон нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх дэмжиж ажилах."

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.