Бичиглэлийн геологич

Нээлтийн огноо: 2022-08-01 17:30
Хаалтын огноо: 2022-08-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Бичиглэлийн геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайд байрлан ажиллах энэхүү ажлын байрны зорилго нь Нөөц ба Системийн хэлтсийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслахад оршино. Эдгээр үр дүнгүүд нь ихэнхдээ геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн үйлчилгээг үзүүлэх ба геологийн болон геотехникийн загваруудад суурь өгөгдлийг цуглуулах зэрэг болно.

Үүрэг даалгавар

  • Геологийн болон геотехникийн бичиглэлийг холбогдох бодлого, дүрэм журам, стандартад тодорхойлсон шаардлагын дагуу өдөр тутам хийж гүйцэтгэнэ.
  • Бичиглэлийн бүх өгөгдлийг ЧБЧХ (Чанарын баталгаа чанарын хяналт) -ын зорилгоор хянан acQuire өгөгдлийн санд зохих ёсоор оруулж, хадгалагдсан эсэхийг хянан шалгах.
  • Хуваарийн дагуу өдөр тутмын бичиглэлийн ажлын тайланг гарган, түгээнэ.
  • ЭМААБО-ны холбоотой бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсрыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хэрэгжүүлэх.
  • Мэргэжил нэгтнүүд болон хамтран ажиллагсад (үүнд шинэ ажилчид орно) туслан, тогтоосон журам, стандартыг нийцүүлж буйгаа өөрийн үйлдлээр үлгэрлэх замаар идэвхийлэн харуулах.
  • Харьяа хэлтсийн удирдлагын зааварласан бусад төслийн ажлуудад оролцох.
  • Баг ба/эсвэл өөрийн гүйцэтгэл, ажлын хэрэгжилтийг сайжруулах боломжийг тасралтгүйгээр тодорхойлж, эрэлхийлэх.
  • Нийт төслийн хэмжээнд шаардлагатай тусламж, нөөц бололцоог баталгаажуулахаар бусад геологийн багууд болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээний багуудтай хамтран ажиллана.
  • Ордын газруудын “хүдрийн биетийн тухай мэдлэг”-ийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх болон сайжруулах зорилгоор Ил уурхай болон Гүний уурхайн Геологи, Геотехникийн багийн гишүүдтэй хамтран ажиллана.
  • Харьяа хэлтсийн удирдлагын даалгасан ажлыг, ажил үүргийн нэг хэсэг болгон эрэмбэлж, шаардлагатай зааврыг даган гүйцэгтэх. Хэрэв тодорхой бус эсвэл эргэлзээтэй зүйлс гарсан тохиолдолд тодруулга, тусламж ба/эсвэл заавар хүсэх.
  • Талбайн менежер (Геологийн үйлчилгээ, өрөмдлөгийн мэргэжилтэн гэх мэт) болон бусад хариуцагч оролцогч талуудтай хамтран ажиллаж дээж байрлуулах тавцан болон дээжний бичиглэл хийх байгууламжын орон зайг төлөвлөх, ажлын дэс дарааллыг гаргах
  • Шаардлагатай тохиолдолд уурхайн бусад багуудаас ирсэн хүсэлтийг тогтоосон хуваарийн дагуу удирдан зохион байгуулжхэрэгцээт геологийн мэдээллээр цаг тухайд нь хангах
  • Шаардлагатай тохиолдолд Нөөц ба Системийн хэлтсийндоторх бусад багуудад дэмжлэг үзүүлж ажиллана.
  • Өмнөх судалгааны бүтээлүүдийг унших, өрмийн чөмгөн дээжүүд дээр туршлага хуримтлуулах, хамтран ажиллагсад, оролцогч талуудтай хэлэлцэх зэргээр Оюу толгой ордуудын талаарх гүнзий мэдлэгийг олж авах.
  • Геологийн болон геотехникийн бичиглэлийн журмуудын талаарх ойлголтоо хөгжүүлэх, баталгаажуулах.

Тавигдах шаардлага

  • Геологи, Гео-Шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил геологи, уул уурхайнчиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
  • Геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлтэй холбоотой туршлага хуримтлуулсан.
  • Өмнөд Монголын геологийн тогтоцын талаар зөв мэдлэгтэй, мөн Оюу Толгой ордын геологийн тогтоцын тухай мэдлэгтэй байх.
  • Чөмгөн дээжийн бичиглэлийн явцад хийгдэж буй структурын элементүүд, тэдгээрийн хэмжилтүүдийн талаар цэгцтэй ойлголт мэдлэгтэй.
  • 2-с доошгүй жил геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн чиглэлээр талбайд ажилласан туршлагатай.
  • Багаар ажиллах чадвартай
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.