Бичиглэлийн ахлах геологич

Нээлтийн огноо: 2024-03-1
Хаалтын огноо: 2024-03-28 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Бичиглэлийн ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь геологийн анхан шатны өгөгдөл мэдээллийг цуглуулах үйл явцад тэргүүн шугамын удирдлага, тусламжаар ханган, Нөөц ба Системийн хэлтсийн зорьсон үр дүнд хүргэхэд тусална. Эдгээр үр дүн нь голчлон геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн үйлчилгээ үзүүлэх ба геологийн болон геотехникийн загваруудад ашиглагдах анхөн шатны өгөгдөл мэдээллийг цуглуулах ажлыг чанартай гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Чөмгөн дээжийн бичиглэлийн багийг удирдаж геологийн болон геотехникийн бичиглэлийн чанарыг холбогдох бодлого, дүрэм журам, стандартаар тодорхойлсон өндөр түвшинд байлгах.
  • Бичиглэлийн геологичдод өдөр тутмын ажил үүргийн заавар, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ ажлын ачаалал, ажил үүргийн хуваарилалтыг хийнэ.
  • Хариуцсан хэсгийнхээ ажлын стандарт журмууд, ажлын зааварчилгаануудыг тогтмол шинэчилж, боловсруулна.
  • Геологийн болон геотехникийн бичиглэлд ашиглаж буй системийн талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, сайжруулалтын арга хэмжээнүүд дээр оролцогч талуудтай хамтран ажиллана.
  • Бичиглэлийн үйл явц, өгөгдөл мэдээллийг стандартыг холбогдох бодлого, дүрэм журам, стандартаар тодорхойлсонд нийцүүлэх зорилгоор ЧБЧХ (өдөр тутмын, 7 хоногийн гэх мэт) хийнэ.
  • Чөмгөн дээж хадгалах байгууламжид явагдаж буй дээжлэлтийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд шаардлагатай удирдлага, тусламжаар хангана.
  • Хариуцсан хэсгийн ажлын чанар, нөхцөлийг хөнгөвчлөх, сайжруулах шинэ хэрэгслүүд, аппликэйшнүүдийн талаарх судалгааг байнга хийнэ.
  • Багийн гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулах боломжуудыг байнга олж тогтоон, хэрэгжүүлнэ.
  • Бүх ЭМААБО-той холбоотой ажлуудад идэвхийлэн оролцож, тогтсон стандартын нийцлийг өөрийн үйлдлээр нотлон харуулж, бусдын эерэг зан төлөвийг урамшуулан дэмжинэ. Багийн гишүүдийн ЭМААБО-той холбоотой аливаа зан төлөв, үйлдлийг дэмжиж урамшуулна.
  • Багийн гишүүдэд ажлын байрандаа мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
  • Хариуцсан хэсэгт ашиглагдах багаж хэрэгслүүд, бараа материалын удирдлага, хангамж дээр бусад оролцогч талуудтай хамтран ажиллана.
  • ГҮҮ-үүдийг тодорхойлох, босго үзүүлэлтийг тодорхойлох, үр дүнг хэмжих, тайлбарлах, тэдгээрийг хадгалах арга хэмжээг авах гэх мэт системчилсэн аргуудаар хариуцсан хэсгийн Гүйцэтгэлийн Үндсэн Үзүүлэлтүүдийг удирдана.
  • Ажлын хөтөлбөрүүдийг зөв зохистой эрэмбэлэхэд Нөөц ба Хайгуулын Ахлах мэргэжилтний шууд удирдлага дор хамтран ажиллана.
  • Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг ханган, хариуцсан хэсэгт явагдаж буй ажилтай холбоотой эрсдэлийг тодорхойлж, бууруулан, удирдана. Эрсдэлийг тодорхойлох, бууруулахад туслах.
  • Хариуцсан хэсэгт явагдаж буй бүх ажлыг холбогдох ЭМААБО стандартад нийцүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд тусална.
  • Ажил амралтын хуваарийг тогтоох, чөлөө амралтын төлөвлөгөө гэх мэт багийн ажил амралтын хуваарийг ажлын ачааллыг тэнцвэржүүлэн удирдана.
  • Багийн гишүүдийн сургалтын зохих боломжуудыг тодорхойлж, багийн бүхий л ур чадвар хөгжүүлэх тал дээр зөвлөмжөөр хангана.
  • Мэргэжлийн болон бизнесийн ёс зүйг дээд зэргээр сахих.
  • Төслийн хэмжээнд шаардлагатай дэмжлэг, нөөцийг хангуулахаар геологийн бусад багууд болон дэмжлэг үзүүлэх багуудтай хамтран ажиллана.

Тавигдах шаардлага

  • Геологи, Гео-Шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил геологи, уул уурхайнчиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
  • 2-с доошгүй жил геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх
  • Чөмгөн дээжийн бичиглэлийн явцад хийгдэж буй структурын элементүүд, тэдгээрийн хэмжилтүүдийн талаар цэгцтэй ойлголт мэдлэгтэй.
  • Өмнөд Монголын геологийн тогтоцын талаар системтэй мэдлэгтэй, мөн Оюу Толгой ордын геологийн тогтоцын талаар зохих мэдлэгтэй байх.
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Байгууллагын бодлого, журмыг ойлгон, дэмжин ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.