Бичиглэлийн ахлах геологич

Нээлтийн огноо: 2022-03-04
Хаалтын огноо: 2022-03-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Бичиглэлийн ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь суурь өгөгдөл мэдээллийг цуглуулах үйл явцад тэргүүн шугамын удирдлага, тусламжаар ханган, Нөөц ба Системийн хэлтсийн зорьсон үр дүнд хүргэхэд тусална. Эдгээр үр дүн нь голчлон геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн үйлчилгээ үзүүлэх ба геологийн болон геотехникийн загваруудад суурь өгөгдөл мэдээллийг цуглуулах ажлыг гүйцэтгэхэд зэрэг болно.

Үүрэг даалгавар

  • Чөмгөн дээжийн бичиглэлийн багийг удирдаж Геологийн болон геотехникийн бичиглэлийн чанарыг холбогдох бодлого, дүрэм журам, стандартаар тодорхойлсон өндөр түвшинд байлгах.
  • Бичиглэлийн геологичдод өдөр тутмын ажил үүргийy заавар, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ ажлын ачаалал, ажил үүргийн хуваарилалтыг хийнэ.
  • Хариуцсан хэсгийнхээ ажлын стандарт журмууд, ажлын заавруудыг тогтмол шинэчилж, боловсруулна.
  • Геологийн болон геотехникийн бичиглэлийн системийн талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хөгжүүлэх хэсгүүдийг тодорхойлж, сайжруулалтын арга хэмжээнүүд дээр оролцогч талуудтай хамтран ажиллана.
  • Бичиглэлийн үйл явц, өгөгдөл мэдээллийн стандартыг холбогдох бодлого, дүрэм журам, стандартаар тодорхойлсонд нийцүүлэх зорилгоор ЧБЧХ – Чанарын баталгаа ба чанарын хяналтыг (өдөр тутмын, 7 хоногийн гэх мэт) хийнэ.
  • Чөмгөн дээж хадгалах байгууламжид явагдаж буй дээжлэлтийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд шаардлагатай удирдлага, тусламжаар хангана.
  • Хариуцсан хэсгийн ажлын чанар, нөхцөлийг хөнгөвчлөх, сайжруулах шинэ хэрэгслүүд, аппликэйшнүүдийн талаарх судалгааг байнга хийнэ. Багийн гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулах боломжуудыг байнга олж тогтоон, хэрэгжүүлнэ.
  • Бүх ЭМААБО-той холбоотой ажлуудад идэвхийлэн оролцож, тогтсон стандартын нийцлийг өөрийн үйлдлээр нотлон харуулж, бусдын эерэг зан төлөвийг урамшуулан дэмжинэ. Багийн гишүүдийн ЭМААБО-той холбоотой аливаа зан төлөв, үйлдлийг дэмжиж урамшуулна.
  • Хариуцсан хэсэгт ашиглагдах багаж хэрэгслүүд, бараа материалын удирдлага, хангамж дээр бусад оролцогч талуудтай хамтран ажиллана.
  • ГҮҮ-Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, босго үзүүлэлтийг тодорхойлох, үр дүнг хэмжих, тайлбарлах, тэдгээрийг хадгалах арга хэмжээг авах гэх мэт системчилсэн аргуудаар хариуцсан хэсгийн ГҮҮ-г удирдана.
  • Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг ханган, хариуцсан хэсэгт явагдаж буй ажилтай холбоотой эрсдэлийг тодорхойлж, бууруулан, удирдана. Мөн эрсдэлийг тодорхойлох, бууруулахад туслах.
  • Багийн гишүүдийг тохирох сургалтанд хамруулах боломжуудыг тодорхойлж, багийн бүхий л ур чадвар хөгжүүлэх тал дээр удирдлагаа зөвлөмжөөр хангана.
  • Ордын газруудын “хүдрийн биетийн тухай мэдлэг”-ийн талаарх ойлголтыг сайжруулах зорилгоор Ил уурхай болон Гүний уурхайн Геологи, Геотехникийн багийн гишүүдтэй хамтран ажиллана.
  • Шаардлагатай тохиолдолд уурхайн бусад багуудаас ирсэн хүсэлтийг тогтоосон хуваарийн дагуу удирдан зохион байгуулж хэрэгцээт геологийн мэдээллээр цаг тухайд нь хангах. Нийт төслийн хэмжээнд шаардлагатай тусламж, нөөц бололцоог баталгаажуулах, хангахад уурхайн болон дэмжлэг үзүүлэгч бусад багуудтай харилцан хамтран ажиллана.

Тавигдах шаардлага

  • Геологи, Гео-Шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил Геологи-Уул Уурхайн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
  • Геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэл хийх үйл явц, журам зааврын талаар туршлагатай.
  • Геологийн болон геотехникийн чөмгөн дээжийнбичиглэлтэй холбоотой туршлага хуримтлуулсан.
  • Өмнөд Монголын геологийн тогтцын талаар зөв мэдлэгтэй, мөн Оюу Толгой ордын геологийн тогтоцын талаар мэдлэгтэй.
  • Чөмгөн дээжийн бичиглэлийн явцад хийгдэж буй структурын элементүүд, тэдгээрийн хэмжилтүүдийн талаар цэгцтэй ойлголт мэдлэгтэй.
  • Багаар ажиллах өндөр чадвартай ба харилцааны ур чадварыг хөгжүүлсэн.
  • 2-с доошгүй жил геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэл чиглэлээр ажилласан туршлагатай.
  • Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.