Бизнес хөгжлийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-03-26
Хаалтын огноо: 2024-04-05 17:30
Хэлтэс:

Ажлын байр: Бизнес хөгжлийн мэргэжилтэн

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, хөгжлийн хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. “Оюу толгой” ХХК (ОТ) нь 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ ХХК, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө - Ханбогд сумын төвийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.

ОТХС нь бие даасан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туслах зорилготой.

Бид Ханбогд сумын эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн хангахад чухал үүрэг гүйцэтгэх (1) Бизнес хөгжлийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Ажлын байрны зорилго нь бизнесийн боломжуудыг тодорхойлох, холбогдох стратегийг хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжин солонгоруулах бөгөөд орон нутаг, ОТ ХХК, хувийн хэвшил, төрийн байгууллагууд, ТББ, олон улсын түншүүдтэй гэх мэт бүхий л оролцогч талуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай юм.

Үүрэг даалгавар

Бизнес хөгжлийн мэргэжилтэн нь дараах ажил үүргийг гүйцэтгэх ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

  • Ханбогд сумын эдийн засгийн орчны талаарх иж бүрэн судалгаа, шинжилгээ хийх, дотоод мэдээллийн санг удирдах, уул уурхайтай холбоотой болон төрөлжүүлэх бусад салбаруудыг онцлох
  • Орон нутгийн бизнес, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагуудтай нягт харилцаа холбоо бүхий стратегийн түншлэлийг бий болгох
  • Оролцогч талуудын санал, сэтгэгдлийг цуглуулах уулзалт, семинар, форум зохион байгуулж эдийн засгийг хөгжүүлэх санаачилгад тэдний идэвхтэй оролцоог хангах
  • Ханбогд суманд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Дэд бүтцийн хөгжил, орон нутгийн хөгжил, сургалт хөтөлбөр зэрэг эдийн засгийн хөгжлийн төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Төслийн хэрэгжилтийг цаг тухайд нь, төсөвт багтаан, сангийн зорилттой нийцүүлэн хэрэгжүүлэхэд хяналт, үнэлгээ хийх
  • Болзошгүй эрсдэл, сорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг удирдах бодлогыг боловсруулах
  • Ханбогд сумын ирээдүйн бизнес хөгжлийн боломжийг тодорхойлох, судлах, хэрэгжүүлэх
  • Шийдвэр гаргах, эдийн засгийн хөгжлийн хүчин чармайлтын үр нөлөөг хэмжих зорилгоор эдийн засгийн өгөгдөл, зах зээлийн чиг хандлага, холбогдох үзүүлэлтүүдийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх
  • Бүс нутгийн эдийн засгийн ахиц дэвшил, сорилт, боломжуудын талаар мэдээлэл өгөх, оролцогч талуудад зориулсан танилцуулга, албан бичиг, төслийн санал, товч танилцуулга, нарийвчилсан аналитик баримт бичиг, удирдлагын тайлан, төслийн байдлын тайланг бэлтгэх,
  • Бүс нутаг, үндэсний болон олон улсын эдийн засгийн бодлого, дүрэм журам, шилдэг туршлагын талаар тухай бүрд мэдлэгээ шинэчилж байх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Холбогдох чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
  • Бүх шатны удирдлага, ажилтнуудтай ажиллах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах өндөр чадвартай
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2024/04/05-ны 17:30 цагаас өмнө info@otcf.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.