Бизнес сайжруулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-08-30
Хаалтын огноо: 2022-09-09 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Шилжилт- Бизнесийн сайжруулалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр ( 2) Бизнес сайжруулалтын мэргэжилтэн ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ОТ-н Гүйцэтгэх удирдлагын багийн санаачилсан сайжруулалтын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар ОТ-н ажлын гүйцэтгэлд үлэмж өөрчлөлт гаргахад оршино.Энэхүү ажилтан нь Бизнес шинэчлэлтийн хөтөлбөрийн хүрээнд Байгууллагын эрүүл саруул байдлыг хангах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд мөн дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • ОТ-н Гүйцэтгэх удирдлагын багийн оноосон бизнесийн гүйцэтгэлд үлэмж өөрчлөлт гаргах сайжруулалтын доор дурдсан х томоохон ажлуудыг удирдах:
  • Асуудлын шийдлийг тодорхойлох, боловсруулах шинжлэх ухаанд тулгуурласан асуудал шийдвэрлэх аргыг хэрэглэх
  • Төслийн багийн гишүүдэд шаардлагатай тусгай баг, зөвлөхүүдийг удирдах
  • Асуудлын шийдлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрчлөлтийн удирдлагын үйл явцыг удирдах
  • Сайжруулах ажлыг амжилттай явуулахын тулд чадавхижуулах, хэмжилт хийх үйл явцыг хэрэгжүүлэх
  • Дээрх үндсэн ажлаас гадна, тус ажилтан нь Бизнес шинэчлэлтийн хүрээнд Байгууллагын эрүүл саруул байдлыг хангах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд мөн дэмжлэг үзүүлнэ.Үүнд дараах ажлууд орж болно:
  • Гүйцэтгэлийн гинжин хэлхээний аль нэг салбарт Салбарын мэргэжилтний түвшинд хүртэл суралцах, хөгжиж боловсрох
  • Дээрх салбарын удирдах ажилтнуудыг дэмжих, удирдан чиглүүлэх
  • Семинар, сайжруулалтын арга хэмжээ болон Кайзен арга хэмжээнүүдийг дэмжих, удирдах
  • Бизнесийг сайжруулах үйл явцыг бий болгоход манлайлан оролцож бизнесийн сайжруулалтын гүйцэтгэлийн систем загваруудыг дэмжин ажиллах
  • Үйл ажиллагаа болон бизнесийн сайжруулалтын нэн тэргүүний сайжруулалтын төслүүдийг төлөвлөх, хамрах хүрээг, бий болгох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Санхүү, инженер, үйл ажиллагаа эсвэл дүйцэхүйц чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с дээш жил аналитик эсвэл бизснесийн сайжруулалтын үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байх, тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж байсан бол давуу тал болно
  • Бизнес сайжруулалтын Lean болон Six Sigma арга барилаар мэргэшсэн байх
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
  • 3-с дээш жил төслийн удирдлага эсвэл өөрчлөлтийн менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Төлөвлөх, үндсэн материал боловсруулах, илтгэх, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи болон Монголоор ярих, бичих өндөр ур чадвартай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.