Бизнес Сайжруулалтын Ерөнхий Зөвлөх

Нээлтийн огноо: 2021-07-22
Хаалтын огноо: 2021-08-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Гүний Уурхайн нэвтрэлтийн хэлтэст уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног aмрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бизнес Сайжруулалтын Ерөнхий Зөвлөх ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Бид Бизнес Сайжруулалтын Ерөнхий Зөвлөх-ийн үүргийг гүйцэтгэх мэргэжлийн хүн хайж байна. Тус албан тушаал нь бизнесийг сайжруулах тактик, стратеги, системийн тогтолцоо, өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, ТУМ, зардал хэмнэх, зургаан сигмаболон бизнесийг сайжруулах бусад арга хэрэгслийг заах, дасгалжуулах хэлбэрээр Оюу толгойн ГУ-н удирдлагын багт, бизнесийн зорилгодоо тогтвортой хүрэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Бизнес сайжруулалт болон Үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн багийг удирдаж, хөгжүүлэх, OT ГУ-н бүх багийн бизнес сайжруулалтын соёлыг бэхжүүлэх.
  • OT ГУ-н Хамтдаа сайжруулцгаая хөтөлбөрийн (Бизнесийн сайжруулалт/Үйлдвэрлэл) чиглэлийг тодорхойлоход Гүний уурхайн бүх хэлтэс болон төв багуудтай хамтран ажиллах.
  • Аюулгүй ажиллагаа, ажилтнуудын оролцоо, ажлын бүтээмжийг сайжруулах болон уурхайн зардал болон эрсдлийг бууруулах боломжийг тодорхойлох.
  • OT ГУ-д Lean, 6-сигма, асуудал шийдвэрлэх болон Кайзен төслүүдэд оролцох, удирдах.
  • Бизнесийг сайжруулах арга, хэрэгслийг хөгжүүлэх, ашиглахад туслах.
  • Сургалтын стандарт, материалыг ашиглан бизнесийг сайжруулах арга хэрэгсэл, арга зүйн сургалт явуулах.
  • Мэдээллийн төв, 5S самбар болон бусад бизнес сайжруулалтын ажлаар хэлтсүүдтэй харилцах.
  • Стандартчилагдсан үйл явц, систем, хэрэгслүүдийн биелэлтийг дэмжих.

Тавигдах шаардлага

  • Инженерийн буюу Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, болон ижил төстэй мэргэжлийн чиглэл эзэмшсэн байх эсвэл LEAN-Six Sigma хар бүсний гэрчилгээтэй байх.
  • Үйл ажиллагаа, төслийн удирдлага, өөрчлөлтийн удирдлага буюу түүнтэй төстэй ажлын туршлагатай.
  • Бизнес сайжруулалтын холбогдох туршлагатай.
  • Баг удирдах, бусадтай хамтран ажиллах туршлагатай.
  • Байгууллагын бүх түвшинд оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай.
  • Санаачлагатай байх, бие дааж болон багаар ажиллах чадвартай.
  • Ажлын үйл явц, журмуудыг боловсруулах чадвартай.
  • Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.