“Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан зорилго нь бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сургалт зохион байгуулж, бизнесийн зөвлөгөө өгөхөд оршино.

2018 онд Өмнөговь аймгаас санаачлан Өмнөговь аймаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН-GIZ), Оюу Толгой ХХК болон “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” хамтран “Жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах” Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү “Хамтарсан хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд Даланзадгад болон Улаанбаатар хотуудад “Бизнес Инноваци, Хөгжлийн төв”-үүдийг байгуулсан ба эдгээр төвүүдийн зорилго нь бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сургалт зохион байгуулж, бизнесийн зөвлөгөө өгөхөд оршино.

Өнөөдөр чадавхижуулах хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт 16 хоршоодод үнэлгээ хийж чадавхижуулах сургалтыг 6 сарын турш зохион байгуулсан байна. “Бизнес Инноваци, Хөгжлийн төв”- үүдийн чадавхижуулах сургалтанд хамрагдсан хоршоодын үйл ажиллагаа чадавхижиж санхүүгийн тайлан тооцоогоо боловсруулах чадамжтай болж, үйл ажиллагааны төлөвлөгөө урт хугацаагаар гаргаж, үйлдвэрлэлийн өргөтгөл төлөвлөн хэрэгжүүлэх зэрэг олон эерэг үр дүн гарсан байна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.