Бизнесийн ёс зүйн зарчим
“Оюу толгой” компанийн бизнесийн ёс зүйтэй байх зарчим нь бидний үйл ажиллагааны үндэс суурь нь юм. Энэхүү бизнесийн үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг ‘Бидний ажлын арга барил’-д гэдэг баримт бичигт тогтоосон байдаг. “Оюу толгой” компанитай харилцаатай бүх этгээд, манай гэрээт гүйцэтгэгчийг хамруулан, эдгээр бизнесийн ёс зүйн зарчмыг зөрчсөн талаар Спийк-Аут-аар дамжуулан мэдээлэхийг бид дэмждэг.
Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх- Хувийн ашиг сонирхол ч нь “Оюу толгой” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэгтэй тань зөрчилдөх ёсгүй.
- Бүх бодит болон боломжит ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх ёстой.
- “Оюу толгой”-д авлигыг тэвчихгүй. Үүнд үйл явцыг түргэтгэх урамшуулал, хээл хахууль хамаарна.
- “Оюу толгой” нь улс төрийн нам, улс төрчдөд төлбөр төлөхгүй.
- “Оюу толгой”-ийн өмч болон санхүүгийн нөөц зөвхөн компанийн хэрэгцээнд зориулагдсан учраас Та хувьдаа ашиглах ёсгүй.
- Гэрээт гүйцэтгэгч нь залилан үйлдэх, түүнд оролцох, холбогдохоос татгалзах ёстой.
- Хөрөнгө, мөнгө завших, хулгайлах, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг буруу хөтлөх, хээл хахууль өгөх/авах болон бусад байдлаар худал хуурмаг зан үйлдэлд холбогдохыг “Оюу толгой” -д тэвчихгүй.
- Гэрээт гүйцэтгэгч нь гуравдагч этгээдэд бизнесийн нууц мэдээллийг задруулах, түүнээс ийм мэдээлэл асуух буюу нууц мэдээллийг харилцан солилцох ёсгүй.
- “Оюу толгой” хувь хүний мэдээлэлтэй хуулийн дагуу, зөв харилцахыг чухалчлан үздэг.
- Хувь хүний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, түүнийг гээгдүүлэх, устгах, буруу ашиглах, өөрчлөх, задруулахыг хориглоно.
- “Оюу толгой” -ийн нууцын зэрэглэлтэй мэдээллийн нууцлалыг ямагт хангавал зохино.
- Бизнест нөлөөлөхүйц буюу нууц мэдээлллийг бусадтай хэлэлцэх ёсгүй гэдгийг гэрээт гүйцэтгэгч бүхэн анхаарна уу.
Та дараахь тохиолдолд Спийк-Аутад хандана уу:
- Хэн нэгэн залилан, авлига, хулгай хийхэд оролцсон,
- “Оюу толгой” ХХК-ийн бизнесийн ёс зүйн ашиг сонирхлын зөрчил, шударга бус өрсөлдөөн, мэдээллийн нууцлал болон авлигтай холбоотой шаардлага зөрчсөн,
- “Оюу толгой” ХХК-д болон түүнийг төлөөлөн ажиллахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн,
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн боловч тэдгээртэй холбоотой арга хэмжээ авалгүй орхигдуулсан бол.