Бизнесийн бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-10-07
Хаалтын огноо: 2021-10-18 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Бизнесийн бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Бизнесийн бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус ажлын байранд ажилласнаар та Бизнесийн бэлэн байдал хариуцсан менежерт дэмжлэг үзүүлж, олон салбар дамнасан ажлыг зохицуулах, гүйцэтгэхийн тулд Төсөл болон Үйл ажиллагаа хариуцсан ахлах удирдлагуудтай хамтарч ажиллах замаар бизнесийн бүрэн дүүрэн үйл ажиллагааг хангахад нэн чухал ач холбогдолтой, нэгдсэн бизнесийг амжилттай хэрэгжүүлэхэд тусална.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн бэлэн байдлын зарцуулалт болон төсвийг хянах, тогтмол тайлагнах
  • Өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх
  • Төслийн удирдлагын оффисын (PMO) дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагаа болон Гүний уурхайн төслийг нэгтгэхэд чухал ач холбогдолтой стратегийн болон тактикийн асуудлыг шийдвэрлэх
  • Хамтран ажиллах, талуудын оролцоог нэмэгдүүлэх, процессыг сайжруулах соёлыг төлөвшүүлэхийн тулд гол оролцогч талуудтай хамтран ажиллах
  • Бизнесийн бэлэн байдлын хөтөлбөрийн явцын талаар гол оролцогч талуудаас мэдээлэл авах, дамжуулах болон талуудад арга зүйн зөвлөмж өгөх
  • Дотоод хэрэглэгчийн хүсэлтээр тайлан, танилцуулга зэрэг баримт бичиг боловсруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхай, санхүү болон холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Байгууллагын үйл ажиллагааны талаар сайн ойлголттой
  • Англи хэл дээр баримт бичиг боловсруулах, илтгэх өндөр чадвартай
  • Аман болон бичгийн харилцааны онцгой чадвартай, тайлан боловсруулж байсан туршлагатай
  • Ажлыг зохион байгуулах, бие дааж ажиллах ур чадвар сайтай
  • Ачаалалтай ажиллаж, үр дүн гаргаж байсан туршлагатай
  • Олон чиглэлийн үйл ажиллагаа, салбар хамарсан төслийн орчинд өмнө нь амжилттай ажиллаж байсан
  • Өндөр харилцааны чадвартай ба харилцан адилгүй оролцогч талуудтай багт ажилласан туршлагатай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.