Бизнесийн ахлах шинжээч

Нээлтийн огноо: 2022-11-04
Хаалтын огноо: 2022-11-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүү- Бизнес шинжилгээний хэлтэс, Улаанбаатарт ажиллах нэг (1) Бизнесийн ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ албан тушаал нь үнэн зөв, цагийн зөв зохицуулалттай, нарийн төслийн үнэлгээ, бизнесийн төлөвлөлт үйлчилгээ, худалдаа хэлэлцээрийн дэмжлэгийг үзүүлдэг манлайлагч алба нэгжийг бий болгох үүднээс шаардлагатай гүйцэтгэлийн үнэлгээг хянаж, удирдан зохицуулна. Ингэхдээ дараах чиглэлээр өөрийн харьяалагдах алба нэгжийн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Харилцааны өндөр чадвартай, оролцогч талуудтай харилцаа бий болгон түүнийгээ хадгалах, хамтран ажиллах
  • Санхүүгийн шинжилгээг дэмжихийн тулд оролцогч талуудтай хамтран ажиллах
  • Эцсийн хэрэглэгчид болон ахлах удирдлагад зөвлөмжийг тодорхой илэрхийлэх
  • Санхүүгийн зарчим, төслийн үнэлгээний талаар санхүүгийн шинжээч, үйл ажиллагааны менежментийг удирдан чиглүүлэх, сургах, зааварлах.
  • Эдийн засаг, санхүүгийн дүн шинжилгээ хийж боловсруулах, хянах, танилцуулах ба томоохон хөрөнгийн төслүүд дээр зохих зөвшөөрлийг авах
  • Шаардлагатай шинжилгээ хийх, сайжруулалтын боломжуудыг тасралтгүй үнэлэх, Рио тинто ба бусад нэгж салбарын жишиг үйл ажиллагаатай уялдуулах
  • Оюу Толгой болон Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтын хороонд болон Оюу Толгой ТУЗ-д илгээсэн төслийн саналууд дээр дэмжлэг үзүүлэх
  • Томоохон худалдан авалтын гэрээ болон үйл ажиллагаaны төслүүдийг дэмжих, санхүүгийн үнэлгээ хийх
  • Хариуцсан төслүүдтэй холбоотой асуудал бэрхшээлийг тодорхойлон, судлан шинжилж, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлон, бусад хувилбаруудыг боловсруулах, хүлээн зөвшөөрөгдсөн арга барил дээр үндэслэн арга замыг тодорхойлох
  • Ирээдүйд хэрэгжих төсөлд тусгах үүднээс төслийн хэрэгжилтийн үед сурсан гол зүйлсийг нэгтгэж албан ёсны үнэлгээ хийх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.