Бизнесийн ахлах шинжээч

Нээлтийн огноо: 2022-11-30
Хаалтын огноо: 2022-12-09 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Санхүүгийн хэлтэст Улаанбаатарт ажиллах нэг (1) Бизнесийн ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлбн байрны гол зорилго нь компани шийдвэр гаргахдаа бизнес, зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлсон нарийн дүн шинжилгээ ашиглаж, үнэлэмжийг сайжруулах боломжийг тодорхойлоход оршино. Уг үүргийн хүрээнд бизнесийн шаардлага, нэгдсэн үйл ажиллагааны байнгын үр дүн зэргээс хамаарч капитал хөрөнгийн төлөвлөлт, бизнес ба явцын сайжруулалт, гэрээний үнэлгээ, стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулалт зэрэгт зөвлөгөө өгнө.

Үүрэг даалгавар

  • Урт хугацааны санхүүгийн загвар дээр ажиллах, тухайн загварыг шинэчлэх, сайжруулах, таамаглалуудыг шинэчлэх, зөв болон үндэслэлтэй болохыг хянах
  • Аудиторуудтай хамтран ажиллах, SoX шаардлагуудын дагуу ажиллаx
  • Хариуцсан төслүүдтэйгээ холбоотой асуудал бэрхшээлийг тодорхойлон, судлан шинжилж, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлон, хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, санал болгосон хувилбаруудаас сонголт хийн, арга замыг тодорхойлох
  • Хөрөнгө оруулалт, худалдан авах болон зарах үйл ажиллагааны дүн шинжилгээ, тоон шинжилгээний төсөөллийг тодорхойлох
  • Урт хугацааны санхүүгийн таамаглал, холбогдох төсөв боловсруулахад оролцохдоо боломжит хувилбарууд, эдийн засгийн хэтийн төлвийг харгалзан үзэх
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн стратеги боловсруулан хэрэгжүүлэхэд оролцох
  • Төслийн хэрэгцээ шаардлага, цар хүрээг тодорхойлон, төсөл санаачлан эхлүүлэх чиглэлээр бизнесийн хэсгүүдтэй хамтран ажиллах
  • Нарийвчилсан шаардлагуудын талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, баримтжуулахад бизнесийн хэсгүүдтэй хамтран ажиллах
  • Тодорхойлогдсон шаардлагуудад нийцсэн үр ашигтай шийдлийг сонгож, бизнесийн болон техникийн талаас нь туршин шалгах
  • Капитал болон үйл ажиллагааны зардалд санхүүгийн загварчлал хийх
  • Шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн урсгалын загварчлалын болон хувилбарын дүн шинжилгээ хийх
  • Хувилбар/зөвлөмжүүдийг батлуулах, шаардлагатай зөвшөөрлийг авах
  • Холбогдох талуудад үр дүнг итгэлтэйгээр танилцуулдаг байх
  • Шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэх
  • Бизнесийн сайжруулалтад дэмжлэг үзүүлэх, хувилбаруудад дүн шинжилгээ хийх

Тавигдах шаардлага

  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.
  • Олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулан тайлан тооцоо гаргах чадвартай байх
  • Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай,

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.