Бизнесийн асуудал эрхэлсэн захиргааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-04-18
Хаалтын огноо: 2022-04-28 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Цахилгаан станц хөгжүүлэлтийн хэлтэст Улаанбаатар хотын оффист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бизнесийн асуудал эрхэлсэн захиргааны ажилтан ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь стратегийн болон арилжааны эрчим хүчний хөгжлийн багт захиргааны дэмжлэг үзүүлэх, бусад арилжааны шинжтэй ажлуудад оролцох, багийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн шийдэлүүдийг хэрэгжүүлэх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, дэмжлэг үзүүлэх байна.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа, ёс зүй, шударга байдал болон бусадтай харилцан хүндэтгэлтэй харилцах зан үйлийг үлгэрлэн харуулагч
  • Баг дотроо болон ОТ-н бусад хэлтэсүүд, төрийн байгууллагууд, гүйцэтгэгч компаниуд, гадны зөвлөхүүд зэрэг талуудтай үр дүнтэй ажлын харилцааг бий болгох
  • Стратегийн болон арилжааны эрчим хүчний хөгжлийн багийн гишүүн байх
  • Өдөр тутмын үйл ажиллагааны явц үр нөлөөг хянах, тэдгээрийг цаг хугацааны явцад сайжруулахын тулд асуудал шийдвэрлэх арга техникийг ашиглах.
  • Багийн гишүүдэд доорх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хувь нэмрээ оруулах
  • Орчуулга хийх
  • Стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
  • Эрсдэлийг бууруулах
  • Гэрээний бичиг баримтын менежмент
  • Хүлэмжийн хий бууруулах төслүүд
  • Гадны харилцагч талуудтай хамтран ажиллах
  • Тайлан бэлтгэх, багийн төсвийг гаргах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах
  • Шууд удирдлагаасаа доорх тохиолдолуудад дэмжлэг авч хамтран ажиллах:
  • Багийн ерөнхий үйл ажиллагаа ба үүнд өөрийн үүрэг, хувь оролцоо байгаа эсэхт
  • Өөрөө болон өөрийн багийн ажиллаж буй орчин, холбогдох системүүдийг сайжруулах
  • Өөрийн үүрэгт ажлыг хэрхэн бүрэн гүйцэд хийж, зөв ажиллах тухай

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх:
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх,
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай,
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.