Бетон зуурмаг болон шоткрит (шүршмэл бетон) бэлтгэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Бетон зуурмаг болон шоткрит (шүршмэл бетон) бэлтгэн нийлүүлэх” тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ханган нийлүүлэгчид Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ дараах ажлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн гүйцэтгэхээр санал болгож болох бөгөөд ажлын цар хүрээ эдгээрээр хязгаарлагдахгүй.

Ажлын цар хүрээ:

  • Бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээг уурхайн талбарт хариуцаж ажиллах:
    • Компанийн техникийн шаардлагад нийцсэн бетон болон шүршмэл бетон зуурмагийг бэлтгэн буулгах цэгт хүргэн хүлээлгэж өгөх (төслийн талбай, гулсуур хоолойн байгууламж гэх мэт).
    • Үйл ажиллагаа, засвар үйлчилгээг удирдан явуулах менежментийн баг, мэргэшсэн ажиллах хүчин, шаардлага хангахуйц тоног төхөөрөмжөөр хангах.
    • Чанарын баталгаа болон чанарын хяналтын үйлчилгээ үзүүлэх (QA/QC).
  • Хайрганы карьерын үйл ажиллагааг уурхайн талбарт хариуцан ажиллуулах:
    • Карьерын хайгуул, өрөмдлөг, тэсэлгээг уурхайн төлөвлөгөөний дагуу хийх, тэсэлсэн материалыг ухаж гаргах, шигшүүр, бутлуур ажиллуулах, овоолго үүсгэх.
    • Хайрга, дайрга зэрэг карьераас олборлосон материалуудыг заасан талбайд тээвэрлэж хүргэх,
    • Үйл ажиллагааг удирдан явуулах менежментийн баг, мэргэшсэн ажиллах хүчин, шаардлага хангахуйц тоног төхөөрөмжөөр хангах.
  • Шоткрит (шүршмэл бетон) болон бетон зуурмагийн орц найрлагад ордог түүхий эд материалыг ханган нийлүүлэх:
    • Мяндсан арматур
    • Цемент
    • Нэмэлтүүд
    • Дүүргэгч материал
    • Бусад.


Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Холбогдох тусгай зөвшөөрлүүд, борлуулалтын гэрчилгээ.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.


“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР