Бетон гулсуурын оператор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бетон гулсуурын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай.
Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид бетон зуурмагийн гулсуур хоолойг ашиглан зуурмагийг гүний уурхайд дамжуулах процесст дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажлын байрны үзлэг шалгалт хийх
- Хаалт хашилт байрлуулж бусдыг аюул, эрсдэлд өртөхөөс сэргийлэх
- Бетон зуурмагийн гулгуур хоолой бөглөрсөн эсэхийг шалгах
- Гадарга дээрх ажилчидтай найдвартай харилцаа холбоо тогтоож ажиллах, бетон зуурмагийн гулгуур хоолойг цэвэрлэх
- Ус тунгаагуурын усыг соруулж орчны асгарсан тосыг цэвэрлэх
- Шүршмэл бетон/бетон зуурмаг ачхаар ирсэн Трансмиксер машинд дохиочин хийж туслах
- Гадарга дээрх ачигч машины оператортой найдвартай харилцаа холбоо тогтоож шүршмэл бетон/ бетон зуурмаг хүлээж авах
- Бетон зуурмаг авч дууссаны дараа хаалт хашилтыг буцаан байрлуулж бетон зуурмагийн гулгуур хоолойг усаар угааж цэвэрлэж тослоод асгарсан тосыг цэвэрлэх
- Шаардлагатай үед бүх тоног төхөөрөмжийг жолоодох, бараа материал зөөх, тээвэрлэх, бүх тоног төхөөрөмж жолоодох чадвартай байх
- Шүршмэл бетон ба бетон зуурмагийн материалын хүргэлтийн ажилд Бетон зуурмагийн гулгуур хоолойн зохицуулагч болон Шүршмэл бетоны ахлах ажилтны дундах холбоо харилцаа зохицуулалтад чадварлаг байх.
- Гадаргуун бетон зуурмаг дамжуулагч болон бетон зуурмагийн гулгуур хоолой ашиглан бетон, шингэн зуурмаг материалыг Ажитрак зуурмагийн машин уруу цутгахын хоорондох бүх төрлийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх чадвартай байх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Зааварчилгааг дагаж мөрдөх чадвартай байх
- Ихэнх тохиолдол ерөнхий мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан холбогдох туршлага.
- Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Харилцааны ур чадвар сайн байх
- Зааврыг дагах.
- Холбоо харилцаа сайн байх.
- Өндөрт ажиллах чадвартай, бэлтгэгдсэн байх
- ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.