Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагааны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24 00:00
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа - Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагааны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллажний, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав (5) Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагааны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Баяжуулах үйлдвэрийн хэсэг бүрт ээлжлэн ахлахын үүрэг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай үед бусад хэсгүүдэд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэх
  • Ажилтануудыг ажлын тохирох ээлжийнд хуваарилах болонүйлдвэрийн бүтээмж, чанар, зардал болон үйлчилгээг төлөвлөсөн шаардлагатай түвшинд байлгах .
  • Зардал болон байгаль орчны нөлөөг бууруулахын зэрэгцээ бүтээмжийг хамгийи их байлгах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  • Хүн ба тоног төхөөрөмжийг - төлөвлөгөөг аюулгүй, үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхээр хуваарилан зохицуулах.
  • Баяжуулах үйлдвэрийн сайжруулалтын төслүүдэд хувь нэмэр оруулах, зардлыг бууруулах боломжийг олж илрүүлэх,сайжруулалт болон шинэ санаануудын боломжуудыг хэрэгжүүлэх
  • Ажил гүйцэтгэх явцад бусад ажил үүрэгтэй уялдаатай, хамтарч ажиллах.
  • Ээлжийн тайлан, цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлангуудыг гаргах
  • Аюулгүй ажиллагааны стандарт болон журмын хэрэгжилтийг хянах.
  • Монгол улсын хууль дүрэм журамд заасан үүргийг хэрэгжүүлэх
  • Засвар болон үйлдвэрийн ажилчдад тоног төхөөрөмжийн засварын шаардлагуудыг.
  • Засвар үйлчилгээний багуудтай харилцан холбоотой байх.
  • Онцгой байдлын үед анхны холбоо барих хүн байх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоо тогтоож чаддаг байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.