Баяжуулах үйлдвэрийн тооцоолол болон чанарын хяналт хариуцсан Ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-06-13
Хаалтын огноо: 2022-06-26 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгой ХХК-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь үндэсний ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-н Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлтийн газрын Баяжуулах Үйлдвэрийн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Баяжуулах үйлдвэрийн тооцоолол болон чанарын хяналт хариуцсан Ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

/Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм/

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн менежерийн шууд удирдлагын дор Оюу Толгой ХХК-н үйл ажиллагааны зорилтод хүрэхэд баяжуулахын үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тайлан түүний гүйцэтгэлийг хянах, эцсийн бүтээгдэхүүний жин, чийгшил, төлбөр төлөгдөх металлууд болон бусад элементүүдийн агуулга тодорхойлоход чанарын хяналт гүйцэтгэн, экспортод гаргахад чиглэгдсэн бүх шатны сорьцлолт, бэлтгэл, химийн шинжилгээ, чанар хяналт зэрэг ажлуудыг өөрийн шууд удирдлагад ажиллах нэгжийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлээр компанийн бодлого журмын дагуу төлөвлөн, зохион байгуулан, удирдан чиглүүлэн ажиллахад оршино.

Энэ албан тушаалтан нь хүдэр олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатны төлөвлөгөө, тэнцэл, тайлан гаргах баяжуулахын тооцоолол болон бүтээгдэхүүнийг экспортод гаргахын өмнөх нэгдсэн чанар хяналт гүйцэтгэх дотоодын нэгж, мөн хяналтын сорьц, геохимийн шинжилгээний гэрээт лабораториудыг шууд удирдлагаар ханган ажиллана.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль, эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах
  • Ноцтой эрсдэлийг магадлах, зохих хяналтын арга хэмжээг авах, ослын судалгаа болон түүнээс авсан сургамжаас суралцаж шаардлагатай засаж залруулах арга хэмжээг цаг алдалгүй авах, аюулгүй ажиллагааны шинэ санал санаачилга, сайжруулалтыг дэмжиж хэрэгжүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, нөхцөлийг ямагт сайжруулах, өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангах, тэг осол зөрчил зорилтыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдэд манлайлан ажиллах
  • Ил, далд уурхай ба баяжуулах үйлдвэрийн хүдэр олборлолт, баяжуулалт, баяжмал, металл үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөөг жил, сар, долоо хоног тутам нарийвчлан гаргах
  • Дээрх төлөвлөгөөнд баяжуулах үйлдвэрийн засвар, ашиглалтын хуваарь болон баяжмал борлуулалт ба чанарын шаардлагуудыг нягт уялдуулан тусгах
  • Баяжмал болон металл үйлдвэрлэл, баяжмалын чанарт нягт хяналт тавьж богино болон дунд хугацааны зохицуулалтыг бусад хэлтэс, албадтай хамтран хамгийн оновчтой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн тооцооллыг ээлж, өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр гүйцэтгэж, хүдэр, бүтээгдэхүүн, металлын тэнцлийг уурхай болон баяжуулах үйлдвэрийн хооронд гаргах, бүх шатны хяналт, шалгалт, магадалгааг гүйцэтгэх
  • Олон талын оролцогч талуудын шаардлагын дагуу тайлангуудыг бэлтгэх, хянах
  • Гэрээт лабораториудын үйл ажиллагаа нь ОТ ХХК-ий дотоод журам, стандарт, Монгол Улсын хууль, дүрэм журам, олон улсын стандартыг мөрдөж ажиллах тал дээр хяналт тавин ажиллах
  • Хяналтын сорьц бэлтгэл болон геохимийн шинжилгээний лабораториудад уурхайн талбайд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны болон компаний бүх бодлого, дүрэм, журмыг мөрдөж, чанд сахихад дэмжлэг үзүүлэх
  • Дээж авалт, бэлтгэл, галын шинжилгээ, нойтон хими болон бусад шинжилгээний төрөлтэй холбоотой ажлуудыг нягтлах, эдгээр нь Оюу Толгой болон Рио Тинто-ийн ЭМААБО-ны шаардлагуудтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж хэрэгжүүлэх
  • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглээний материалууд, урвалж, шил, сав болон лабораторийн байгууламжийн бэлэн байдлыг хангаж, зөв зохистой хэрэглэх, тохируулах, баталгаажуулалтыг эрх бүхий байгууллагаар хийгдсэн эсэхийг нягтлах, дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн чанартай холбоотой асуудлууд, доголдлыг илрүүлж арга хэмжээ авах, тасралтгүй сайжруулах арга хэмжээ тогтмол авч ажиллах
  • Үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахын тулд лабораторийн үйл ажиллагаанд тогтмол хугацаатай гадаад, дотоодын чанарын шалгалт үнэлгээ хийлгэх, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, нягтлах
  • Стандарт ажлын журам, шинжилгээний арга аргачлал, судалгааны тайлан, өөрчлөлтийн хяналт гэх мэт техникийн бичиг баримтыг хянан шалгахад багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Шинжилгээний хариу, тайланг нарийвчлал сайтай, үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж байгаа эсэхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Хэлтсийн явцын тайлангууд, нэгж хоорондын цахим мэдээллүүдийг тогтмол цаг тухайд тайлагнах, холбогдох системийн найдвартай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хянах
  • Лабораторийн урт болон богино хугацааны асуудал, төлөвлөгөө, зорилтуудад дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн үйлчилгээний төлбөр төлөхтэй холбоотой ажилд компанийн бусад алба, нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Тохирох статистик аргачлалыг ашиглан лабораторийн шинжилгээний чанарт хяналт тавих
  • Баяжмал борлуулалт, худалдан авагч талтай агуулга, жингийн тохиролцоог нягт хяналт, шалгалттай гүйцэтгэн, худалдааны хэлтэс, түүний техникийн албатай нягт ажлын уялдаа, холбоотой ажиллах

Тавигдах шаардлага

  • ШУ-ны Магистр эсвэл Докторын зэргийг хими, баяжуулалт, өнгөт үнэт металлын боловсруулалтын чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн улсын их дээд сургууль, хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын их сургууль, коллежид хамгаалсан байх
  • Өндөр хүчин чадалтай зэсийн баяжуулах, хайлах, цэвэршүүлэх үйлдвэрт 5-с жилээс доошгүй ажилласан ажлын туршлагатай байх;
  • Геохимийн шинжилгээ тухайлбал нойтон хими болон багажит шинжилгээ, шинжилгээний багажийн тохиргоо, засвар үйлчилгээ, эдгээртэй уялдах чанар хяналт, баяжуулахын тооцоолол, уул-баяжуулалтын төлөвлөгөө, баяжуулалтын тэнцэл тайлангийн чиглэлүүдээр ажлын туршлагатай байх,
  • Манлайлал, хүнтэй харилцах маш сайн ур чадвартай байх.
  • Монгол, Англи хэлний техникий бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Бүх төрлийн өргөн хэрэглээний программ хангамж болон сүлжээний технологийн талаар ахисан түвшний туршлагатай байх
  • Эерэг хандлагыг ямагт эрхэмлэдэг байх
  • Уурхайн талбарт, уртасгасан ээлж, цагаар ажиллах, ажлын ачаалал даах сэтгэл зүйн болон биеийн чадвартай байх
  • Мэргэжилийн чиглэлээр гадаадад их дээд сургууль төгссөн, эсвэл ажиллаж дээр дурдсан шаардлагуудтай дүйцэхүйц ажлын туршлага, боловсролтой бол давуу талд тооцогдоно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг й ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.