Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний менежерээр

Нээлтийн огноо: 2023-08-29
Хаалтын огноо: 2023-09-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөртөө татахыг зорьдог. Ингэснээр бид Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой төслийн талбайд Гадаргын үйл ажиллагааны хэлтэст Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний менежерээр ажиллах 1 хүн ажилд авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн зорилгод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдах, зохион байгуулах, үнэлэх, хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар
  • Хэлтсийн бүх биет хөрөнгөд тасралтгүй, аюулгүй засвар үйлчилгээг хийж, найдвартай ажиллуулахын тулд ашиглалтын бүхий л хугацаанд хөрөнгийн менежментийн үр дүнтэй туршлагыг ашиглана.
  • Тухайн багийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцна.
  • Засвар үйлчилгээний Ахлах ажилтан болон олон талт хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүдийн багийг удирдан ажиллаж, Хөрөнгийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, гүйцэтгэнэ.
  • Хөрөнгө худалдаж авах, ажиллагааг нь удирдан зохицуулах, хөрөнгөд засвар үйлчилгээ хийх, хөрөнгийг ашиглалтаас гаргах замаар хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид бүрэн хариуцна.
  • Ажлын нарийвчилсан багц, төлөвлөгөөг боловсруулах байдлаар үйлдвэр, ажиллах хүч, тоног төхөөрөмжийн оновчтой ашиглалт, бүтээмжийг хариуцна.
  • Хөрөнгийн удирдлагатай холбоотой гүйцэтгэсэн ажлыг төлөвлөж, зохион байгуулж, удирдан зохицуулна.
  • Ажлын багийн сургалт, аюулгүй ажиллагааны хэрэгжилт, хэлтсийн ажлын хуваарь, бүтээмжийг хариуцна.
  • Хөрөнгийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа, хөрөнгийн төлөвлөгөөний бүх зорилгод хүрэхийн зэрэгцээ зардлыг багасгахын тулд засвар үйлчилгээний төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, удирдан зохицуулна.
  • Ажиллах хүчний хэрэгцээ шаардлага, сонгон шалгаруулах/үнэлгээ хийх шалгуур, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.
  • Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ бусад алба хэлтэстэй нягт хамтарч ажиллах.
Тавигдах шаардлага
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Механикийн болон цахилгааны инженер эсхүл бусад мэргэжил эзэмшсэн байх.
  • Ижил төстэй албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл тусгай практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр 10 жил ажиллаж суралцсан байх.
  • Удирдлага манлайлал, баг бүрдүүлэх өндөр чадвартай байх.
  • Олон ажил хийх, олон асуудлыг нэгэн зэрэг эрэмбэлэх чадвартай байх.
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг 2023 оны 9-р сарын 8-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доод хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.