Баяжуулахын сайжруулалт хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-24
Хаалтын огноо: 2022-06-07 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ийн Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Баяжуулахын сайжруулалт хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Үйл ажиллагааны хэлтэсийн хэрэгжүүлэх төслүүд дээр дэмжлэг үзүүлж, зорилго болон төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх
  • Үйл ажиллагааны багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх
  • Өөрийн хариуцсан төсөл, санаачлагуудыг төлөвлөсөн цаг хугацаанд, чанартайгаар хэрэгжүүлэх
  • Багийн ашиглаж байгаа процесс, үйл явцыг хянаж, цаашид эдгээрийг сайжруулахын тулд бодит тоо мэдээлэл, асуудал шийдвэрлэх аргуудыг ашиглах
  • Ахлах ажилтан, багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс асуух
  • Ажлын талбарт багтайгаа цаг өнгөрүүлдэг байх, шийдвэрлэх асуудлууддаа цаг гаргах
  • Ахлах ажилтнуудаас ирүүлсэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, авсан арга хэмжээ болон шалтгааныг эргэн мэдэгдэх
  • Осол, зөрчил мэдээлэгдсэн, ослын судалгаа хийгдсэн эсэхэд анхаарч, авагдсанарга хэмжээнд хяналт тавих
  • Үйлдвэрийн технологийн доголдлыг олж илрүүлэх, засах арга хэмжээг тодорхойлох, шинэ шилдэг туршлагыг нэвтрүүлэх
  • Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд шаардагдах бичиг баримтуудыг бэлтгэх, орчуулгыг чанарын өндөр түвшинд хийх
  • Сайжруулалт шаардлагатай хэсгүүдийг олж тодорхойлох замаар бизнесийн урт хугацааны стратегт идэвхтэй хувь нэмэр оруулах
  • Үйлвэрлэлийн бүх үе шатуудад хамаарах баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг хэрэгжүүлж үйл ажиллагаанд оруулах ажилд туслалцаа үзүүлэх
  • Үйл ажиллагааны хэлтэсийн ахлах мэргэжилтнүүд, менежерт дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Баяжуулагч инженер, химийн инженер, уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Багаар ажиллах чадвар, хэрэглээний программуудыг өндөр түвшинд ашиглах
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.