Баяжуулалтын оператор

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Хорин ес ( 29) Баяжуулалтын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн системийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Аливаа үйлдэл нь үйлдвэрлэлийн зорилт, төлөвлөгөөг хангахын тулд холбогдох бодлого журамд нийцсэнбайх шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Өгөгдсөн үүрэг даалгаварыг аюулгүй гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого, стандартуудыг дагаж мөрдөх.
  • ЭМААБО-ны үнэт зүйл нь бүх үйл ажиллагаанд тусгагдсан байх.
  • Бүх ажлыг гүйцэтгэхдээ ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх.
  • Ажлын байран дээр болон амарч байх үедээ хувийн болон ажил үүргийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаарх соёлд үлгэрлэн дуурайлал үзүүлж, энэ соёлыг бий болгоход идэвхитэй хамтран ажиллах
  • Аливаа осол, осолд дөхсөн тохиолдлыг цаг тухай бүрт ахлах ажилтандаа мэдэгдэж, үнэн зөв мэдээллээр хангах.
  • Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зорилтод хүрэхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагаа, үүрэг даалгаврыг өдөр тутмын төлөвлөгөөний дагуу хамгийн үр бүтээмжтэй, аюулгүй арга барилаар гүйцэтгэж, зардлыг хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллах
  • Баяжуулах үйлдвэрийг үр ашигтайгаар ажиллуулахын тулд үйлдвэрлэлийн процесыг оновчилж, ээлжийн үйл ажиллагааг зөв арга барилаар удирдан явуулах
  • Талбай хариуцагчийн хувьд тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг чанартай гүйцэтгэж аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргалттай холбоотой эрсдэлүүдийг олж илрүүлэхэд анхаарч ажиллах, тухайн эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Аливаа үйлвэрлэлийн бүтээмж гаралтад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг цаг тухай бүрт илрүүлж, засах, арилгах арга хэмжээг цаг алдалгүй гүйцэтгэж байх

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • Баяжуулах үйлдвэрт эсвэл ойролцоо ажлын байранд ажилласан туршлагатай
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх, багийн ажиллагаа сайтай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Тоног төхөөрөмжийг асаах, унтраахад хяналт тавих, аюулгүй ажиллагааны шалгалт явуулах чадвартай байх
  • Тоног төхөөрөмжийн хяналтын системд ирсэн дохиоллыг ойлгох, тайлбарлах, арга хэмжээ авах чадвартай байх
  • Тодорхойлох, гүйцэтгэх, хаах алхамуудад хамааралтай үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх чадвартай байх
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.