Баталгаажуулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-08-30
Хаалтын огноо: 2023-09-13 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүү, бизнес - Эрсдэл, эрхзүйн зохицуулалт хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Баталгаажуулалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь санхүүгийн тайлагналын хөтөлбөрийн хүрээнд найдвартай, үр дүнтэй, үр ашигтай дотоод хяналтын систем хэрэгжүүлэхийн тулд SOX-ийн хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, үнэлэх, хянах, стратегийн түвшинд тайлагнахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн хууль дүрмийн хэрэгжилт (комплайенс) ба хангамж, худалдан авалтын чиг үүргийн хяналт мониторингийг хэрэгжүүлэхэд шаардлагатай өгөгдлүүдийн дүн шинжилгээг хийх, хэрэгжүүлэх
  • Өгөгдлийн дүн шинжилгээний үр дүнг бизнесийн лидерүүдэд танилцуулах
  • Групп компанийн SOX хуулийн хөтөлбөр, мөн жилийн тайлагналын өөрчлөлт, сайжруулалт, төлөвлөгөөний талаар Рио Тинтогийн хяналт болон санхүүгийн багийн ажилтнуудтай зөвлөлдөх
  • Хамрах цар хүрээний үйл явц, хяналтыг харилцан тохиролцох, SOX хуулийн аудиторуудтай аудитын хугацаа, төсвийг шийдвэрлэх талаар хамтран ажиллах, үйл явцын эзэдтэй холбогдох баримт бичиг бүрдүүлэх талаар зөвлөлдөх, баталгаажуулалтын үр дүнг үнэлэх, тайлагнах замаар SOX хуулийн хөтөлбөрийг зохицуулах
  • SOX хуулийн хөтөлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх, мөн баталгаажуулалтын үйл ажиллагааны дизайн, үр дүнтэй байдлыг хангахад шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт хийхэд нь бизнесийн хяналтын чиг үүргийн эздэд дэмжлэг үзүүлэх
  • SOX хуулийн хөтөлбөрийн хяналтын тогтолцоог сайжруулах, алдаа дутагдлыг засах, үүнд сайжруулах төлөвлөгөө болон үйл явцын эрсдэлүүдийг хянаж шалгах
  • Аудитын цар хүрээг тодорхойлох талаар Группын Дотоод Аудиттай уялдаа холбоотой ажиллах, үйлчилгээ үзүүлж буй гуравдагч тал газар дээр ажиллахад нь туслалцаа үзүүлэх
  • Оюу Толгойн дотоод хяналтын тогтолцоо болон тайлагналтай холбоотой асуудлаар аудиторуудтай хийх хэлэлцүүлгүүдийг удирдан чиглүүлэх
  • Баталгаажуулалтын тайлагнал, үүний дотор дотоод хяналтын ажиглалтуудыг шийдвэрлэх арга хэмжээ, төлөвлөгөө зэргийг зохицуулахад туслах
  • Бизнесийн үйл явцын сайжруулалт, дотоод хяналт, системийн хөгжүүлэлт зэрэг асуудлаар Санхүүгийн баг ба бизнесийн лидерүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгөх
  • Оюу Толгойн санхүүгийн бодлого, дүрэм журам, гарын авлага боловсруулахад хувь нэмэр оруулах
  • Хяналтын мониторингийн хэрэгжилтийн үр дүн, дотоод аудитын төлөвлөгөөний хэрэгжилт, авах арга хэмжээ зэрэг асуудлаар Аудитын хорооны материалууд боловсруулахад нь Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод хяналтын менежерт дэмжлэг үзүүлж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. /Санхүү, Нягтлан бодох бүртгэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл/
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • CPA, CA, ACCA зэрэг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зэрэгтэй бол давуу талтай.
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
  • MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.