Баримт бичгийн хяналт, системийн зохицуулалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-04-29
Хаалтын огноо: 2022-05-06 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Стратеги, Хөгжүүлэлтийн газарт Улаанбаатар хотын оффист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Баримт бичгийн хяналт, системийн зохицуулалтын мэргэжилтэн ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Хувь нийлүүлэгчдээс ирүүлсэн мэдээлэл солилцооны хүсэлтийг цаг тухайд нь хангахад Интралинкс платформын шийдлүүдийг гаргах, ашиглах, тухайн мэдээллийг хариуцагч нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, эцсийн хэрэглэгчийн интерфейсийг удирдан зохицуулах

Үүрэг даалгавар

  • Интралинкс платформд Оюу Толгойн мэдээлэл солилцооны шинэ өрөө/хавтас үүсгэх, нэмэх, өөрчлөх, мэдээллийг байршуулах, мэдээлэлд хандах хэрэглэгчдийн эрхийг үүсгэх, өөрчлөх замаар хэрэглэгчийн интерфэйсийг удирдах
  • Интралинкс платформыг ашиглахад хэрэглэгчдийг сургах, гарын авлага, аргачлалаар хангах
  • Интралинкс платформ дах Оюу Толгойн өрөө, хавтсууд, баримт мэдээллүүдийг цэгцтэй зохион байгуулах, байршуулах
  • Интралинкс платформын боломжууд, тухайлбал тодруулга, асуулт хариултын функцийг ашиглах, мэдээлэл солилцооны явцыг баримтжуулах, хурдасгах, тогтмолжуулах, тогтвортойгоор үргэлжлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, сайжруулах
  • Интралинкс платформ дах Оюу Толгойн мэдээллийг хадгалах, архивжуулах
  • Мэдээлэл солилцооны үйл явцад оролцож буй хувь нийлүүлэгч байгууллагын ажилтнууд болон Оюу Толгойн мэдээллийг хариуцагч нэгжийн удирдлага, ажилтнуудад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
  • Интралинкс платформ төдийгүй SharePoint зэрэг бусад мэдээллийн сан дах мэдээллийг цэгцлэн зохион байгуулах, удирдах, нэгтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх:
  • Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага, бизнесийн удирдлага зэрэг мэргэшлээр мэргэшсэн байх
  • МТ-ийн чиглэлээр 3-5 жил ажилласан байх, мэдээллийн удирдлагаар ажилласан бол давуу тал гэж үзнэ
  • Байгууллагын дотоодод болон гадаадад мэдээллийн урсгалын удирдлагыг хөгжүүлж ажилласан байх
  • Баримт бичиг боловсруулах, баримтжуулах, бүртгэлжүүлэх, архивжуулах чиглэлээр ажиллаж байсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай,
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны Тавдугаар сар 6 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.