Барилгын инженер /1/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн гол дэд бүтцийг барьж байгуулахад оршино. Барилгын инженер нь уурхайн талбарын багийн орчинд ажиллан инженер техникийн ажлуудыг цаг хугацаанд нь төслөөс тогтоосон хуваарьт багтаан иргэний болон барилгын инженерийн мэдлэг, зарчмыг ашиглан чанартайгаар гүйцэтгэнэ. Үндсэн зорилго нь ГУ-н Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын ажлуудыг гүйцэтгэхтэй холбогдолтой Ажлын цар хүрээний дагуу инженер техникийн ажлуудыг гүйцэтгэх ба инженерийн шийдлийг хэрхэн цар хүрээ болон үндэсний/олон улсын стандартад нийцүүлэхийг нотлон харуулах юм.

Үүрэг даалгавар

  • Төслийн баримт бичгүүдийг хянаж төслийн гэрээний шаардлагуудтай холбоотой техникийн асуулгуудыг үүсгэх
  • Төслийн ажилтнууд, дотоодын удирдлагад инженерийн/ техникийн зөвлөгөөгөөр хангах
  • Төслийн баримт бичгүүд, төслийн чанарын тэмдэглэлүүдийг бүрдүүлэн хадгалахдаа иж бүрдэл, үнэн зөв эсэхийг нягтлах
  • Шаардлагатай үед тооцооллыг нэгтгэн, гаргах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын багт ажил гүйцэтгэх явцад нь дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Захиалагч, үйл ажиллагааны баг болон гуравдагч гэрээт компаниуд гэх мэт дотоодын оролцогч талуудтайүр дүнтэй харилцаа үүсгэх чадвартай болохоо нотлон харуулсан байх
  • Иргэний барилгын тооцоолол, зураг төсөл, өгөгдлүүд, төсөлтэй холбоотой техникийн нөхцөл, дизайны шаардлагатай бусад баримт бичгүүдийг Монгол улсын,ISO болон ОТ уурхайн талбарын стандартуудын дагуу хянах
  • Гүйцэтгэгчдийн угсралт суурилуулалт, ашиглалтад оруулах ажлуудад талбайн хяналт тавих
  • Төсөлд ашиглагдаж буй холбогдох инженерийн хууль тогтоомж, дүрэм журам, барилгын норм стандартуудын талаарх мэдлэгтэй байж, тэдгээрийг хэрэгжүүлдэг байх
  • Инженерийн төслийн ажлуудын гүйцэтгэлд бусад инженерүүд, талбайн удирдлагуудтай шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Иргэний барилгын инженерийн, барилгын удирдлага эсвэл холбогдолтой мэргэжлүүд баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Иргэний барилгын эсвэл барилга угсралтын инженерээр ажилласан туршлагатай
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан, эсвэл ажлын байранд сургагдан туршлага олж авсан байх
  • Англи болон Монгол хэлний чадварыг (Аман болон бичгээр) эзэмшсэн байх.
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын журмын талаарх ойлголт мэдлэгтэй, түүнийгээ гүйцэтгэгчийн багуудын дотор дагаж мөрдүүлдэг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 4-р сарын 19-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)